Жоржиа мужийн ДеКалб тойргийн сонгуулийн санал хураах таван газар, мөн өөр хоёр байршилд тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэсэн заналхийлэл ирсний дараа цагдаа нар эдгээр газарт шалгалт хийж эхэлжээ.
Улмаар санал хураах газруудад санал хураалтыг түр зогсоосон болохыг ДеКалб тойргийн Сонгогчдын бүртгэл, сонгуулийн албанаас мэдэгдэв.
Албаны дарга Кейша Смит мэдэгдэлдээ “Бид аливаа аюулаас болгоомжлох үүднээс эдгээр санал хураах газруудад ДеКалбын цагдаагийн газраас дахин нээх зөвшөөрөл өгөх хүртэл санал хураалтыг түр зогсоож байна” гээд, нөлөөлөлд өртсөн санал авах байруудын санал хураах цагийг сунгах хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, Аризонагийн Навахо тойргийн дөрвөн байршилд тэсрэх бөмбөг тавьсан гэсэн “үндэслэлгүй” сүрдүүлэг ирсэн бөгөөд тус мужийн албаны хүмүүс заналхийллийг Оросоос гаралтай гэж үзэж байгааг Аризона мужийн нарийн бичгийн дарга Адриан Фонтес мягмар гарагийн үдээс хойш мэдэгдэв.
Ардчилсан намаас сонгогдсон Фонтес хэвлэлийн бага хурал дээр “Манай сонгогчид эсвэл санал өгөх байрууд ямар нэгэн аюулд орсон гэж үзэх үндэслэл бидэнд байхгүй. Бид үүнийг бидний хариу үйлдлийг турших зорилготой арга гэж харж байна. Үүнийг мөн манай гадаад дайснуудын нэг болох Оросоос ирсэн гэдэгт итгэх шалтгаан бидэнд бий” гэж мэдэгджээ.
Дээрх хоёр мужаас гадна Мичиган, Висконсин муж ижил төрлийн заналхийлэлд өртсөн байна.
Эх сурвалж: CNN

#онцолсон, #АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #тэсрэх бөмбөг,