Орос улс амралтын өдрүүдэд болсон Молдавын сонгуулийг шударга бус хэмээн буруушаагаад, Майя Сандуг тус улсын хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэв.
Барууны талыг баримтлагч Санду хоёрдугаар шатны санал хураалтад Оросын талыг баримтлагч Александр Стояноглог ялсан юм. Санду мөн Москваг сонгуульд хөндлөнгөөс оролцсон, үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж буруутгаж байгаа ч Кремль үүнийг үгүйсгээд байгаа.
Албан ёсны дүнгээс харвал Санду хилийн чанад дахь молдавчуудын дэмжлэгийн ачаар ялалт байгуулсан бол дотоодын сонгогчдоос өрсөлдөгчөөсөө бага санал авсан байна.
Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр ням гарагт болсон сонгуулийг хатуу шүүмжилжээ.
Тэрээр барууны орнуудад амьдардаг молдавчуудаас ялгаатай нь Орост амьдардаг олон зуун мянган молдав санал өгөх эрхгүй байсан нь Сандуг ялалтад хүргэсэн гэж хэлэв.
Мөн “Молдавын сонгууль ардчилсан ч биш, шударга ч болсонгүй. Хатагтай Сандугийн хувьд - тэр бол бидний ойлголтоор ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч биш - учир нь тус улсын хүн амын дийлэнх нь түүнд санал өгөөгүй бөгөөд бид маш их хуваагдсан нийгмийн талаар ярьж байна. Энэ хуваагдал цаашид байсаар байх болно” гэж хэлсэн байна.
Оросын Гадаад хэргийн яам мөн Молдавын сонгуулийг “тусгаар тогтнолоос нь хойших хамгийн ардчилсан бус сонгуулийн кампанит ажил” гэж тодорхойлжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Сандуд ялалт байгуулсанд нь баяр хүргээд, Оросыг “Молдавын ардчилсан институци болон сонгуулийн үйл явцыг сүйтгэж чадсангүй” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Молдавын ард түмнийг “Европыг болон ардчилсан үзэл баримтлалыг сонгосон” гэдгийг тэмдэглэжээ.
Санду нь Молдавыг Европын холбооны гишүүн болгохыг дэмждэг ч Украин, Румынтай хиллэдэг тус улс нь Оросын нөлөөнөөс гарах гэж удаан хугацаанд тэмцэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Кремль, #молдав, #ОРос, #Молдавын сонгууль, #Майа Санду,