“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу товчоор (STREAM+) төсөл нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөө Монгол Улсын баримталж буй ногоон, дижитал шилжилтийн бодлого, үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймагт 2028 он хүртэл хэрэгжих юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд С.Одонтуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар Хөвсгөл аймгийн ойн салбарын 100 жилийн ойн баярт оролцох ташрамдаа STREAM+ төслийг Хөвсгөл аймагт эхлүүллээ.
STREAM+ төсөл нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тогтвортой туршлагыг сурталчлах, өртгийн сүлжээг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролыг сайжруулах, ногоон технологийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх, экосистем, биологийн олон янз байдлыг бэхжүүлж, улмаар ирээдүй хойч үеийн тогтвортой байдлыг хангахад чиглэх юм. Төслийн бүхий л үйл ажиллагаа тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй, гамшгийн эрсдэлийн удирдлага, жендерийн мэдрэмжтэй хандлагыг тусгасан байх юм.
Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар Хамтын ажиллах санамж бичигт 2022 онд гарын үсэг зурснаар эхэлжээ. STREAM+ төсөл нь Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийн үргэлжлэл 2-р дугаар шат бөгөөд Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санаачлан санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран хэрэгжүүлнэ.

#БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, #STREAM+,