Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд хоёр нас хүртэл хугацаанд элсэн чихрийн хэмжээг нь бага хэмжээнд хязгаарлаж чадвал насанд хүрсэн хойноо чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчин тусах эрсдэл нь бага байдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Хүүхдийн амьдралынх нь эхний 1,000 хоног буюу эхийнхээ биеэс шим тэжээл авч, сүүгээр хооллож, бор хоолонд шилждэг үе нь цаашдын эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэхэд чухал болохыг судалгааны үр дүн харуулсан байна.

Энэ насанд элсэн чихрийн хэрэглээг зохистой хооллолтын дэглэмд заасан хэмжээнд хязгаарлах нь хожим 2-р хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрсдэлийг бууруулдаг байна. Эрдэмтэд дээр заасан хугацаанд элсэн чихрийн хэрэглээ нь бага байсан хүмүүсийн дунд 2-р хэлбэрийн чихрийн шижингийн өвчлөл 35%, цусны даралт ихсэх өвчлөл 20%-иар бага тохиолддог болохыг тогтоожээ. 

Элсэн чихрийн бага хэрэглээ нь мөн архаг өвчнийг хойшлуулдаг болохыг тогтоосон байна. Тухайлбал, амьдралын эхэн үед элсэн чихрийн хэрэглээ нь бага байсан хүмүүс өндөр хэрэглээтэй байсан хүмүүстэй харьцуулахад дөрөв болон хоёр жилийн хожуу чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх хандлагатай байжээ.

Эрдэмтэд Их Британийн Биобанкны мэдээллийг ашиглан, дайны дараа хүнсийг хэмжээгээр олгодог байсан үед тээж, төрүүлсэн 38,000 болон 1953 оноос хойш тээж, төрүүлсэн 22,000 хүний дунд насны эрүүл мэндийн байдлыг харьцуулан судалсан байна.

Дайны дараах арваад жил олгож байсан элсэн чихрийн хэмжээ орчин үеийн зохистой хооллолтын дэглэмд заасан хэмжээтэй ойролцоо байжээ. Харин хязгаарлалтыг цуцалсны дараа удалгүй элсэн чихрийн хэрэглээ бараг хоёр дахин нэмэгдэж, хүмүүс өдөрт ойролцоогоор 80 граммыг хэрэглэдэг болсон байна.

Үр дүнд нь хязгаарлалтыг цуцлахаас өмнө төрж, хоёр нас хүрсэн хүмүүсийн дунд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчлөл мэдэгдэхүйц бага байгааг тогтоожээ.  

Үндэсний эрүүл мэндийн төв байгалийн болон нэмэлт элсэн чихрийн хэмжээг насанд хүрсэн хүний ​​өдөр тутмын илчлэгийн 5%-иас ихгүй буюу 30 граммаас ихгүй байлгахыг зөвлөдөг байна. Энэ нь ойролцоогоор долоон шоо элсэн чихэртэй тэнцэх хэмжээ аж. Дөрөв хүртэлх насны хүүхдэд зориулсан тусдаа зөвлөмж байхгүй ч элсэн чихэртэй ундаа, элсэн чихэр нэмсэн хоол хүнс хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг байна.

Лос-Анжелес дахь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Тадежа Грачнер Эцэг эх, асран хамгаалагчдын хоол тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал ч бид эрүүл мэндэд тустай хүүхдийн хоол хүнсийг шинэчлэн боловсруулж, хүүхдүүдэд чиглэсэн сурталчилгаа, чихэрлэг бүтээгдэхүүний үнийг зохицуулах тал дээр компаниудад хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

#судалгаа, #хүүхэд, #элсэн чихрийн хэрэглээ,