Хэрэв Киев АНУ-аас алсын тусгалтай “Tomahawk” пуужин нийлүүлэхийг хүсэж байгаа бол энэ нь Украины удирдлагууд Оросын давшилтаас сандарч байгаагийн илрэл гэж Кремль пүрэв гарагт мэдэгдэв.

“New York Times” сонин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг АНУ-аас тус улсын одоогийн зэвсэглэлд байгаа бүх пуужингаас хавьгүй хүчтэй буюу 2,500 км тусгалтай “Tomahawk” пуужин хүссэн талаар мэдээлжээ.

Зеленьский лхагва гарагт нийтэлсэн видео бичлэгтээ Киев холбоотондоо ийм хүсэлт тавьсан гэдгийг тодорхой илэрхийлсэн байна.

Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын хүчин сүүлийн гурван сард фронтын шугамд хурдацтай ахиц гаргаж байгааг тэмдэглээд, Ийм ахиц дэвшлээс Киевийн дэглэм нэлээд сандарч байгаа бололтой гэж мэдэгджээ.

“New York Times”-д бичсэнээр Зеленьский энэ сарын эхээр танилцуулсан ялалтын төлөвлөгөө-нийхөө хүрээнд АНУ-аас “Tomahawk” пуужин хүссэн аж. Тэрээр төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулахдаа зарим хэсгийг нь ил болгоогүй байсан юм. 

Песков мөн Украины төлөвлөгөө ил, далд аль нь ч байсан Киев барууны орнуудыг дайнд аль болох хурдан татан оруулж, үүнийг хууль ёсны болгохоор оролдож байна. Энэ бүх заль мэх нь нэг л зорилготой. Бид үүнийг ингэж харж байна гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters