Хойд Солонгос харвах төхөөрөмжөө байрлуулж тив алгасах баллистик пуужин (ICBM) харвахад бэлдэж байгаа ба АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр туршиж магадгүй гэж Өмнөд Солонгосын хууль тогтоогчид цэргийн тагнуулын мэдээллээс иш татан мэдэгдэв.

Эсвэл арваннэгдүгээр сарын 5-ны хавьцаа долоо дахь цөмийн туршилтаа хийх замаар стратегийн зэвсгийн бүтээн байгуулалтаа онцлохыг эрмэлзэж магадгүй гэж Өмнөд Солонгосын парламентын гишүүн Ли Сон Квон лхагва гарагт мэдэгдсэн байна. 

Ли Батлан ​​хамгаалахын тагнуулын газрын (DIA) удирдлагуудтай хийсэн парламентын хаалттай сонсголын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Харвагч төхөөрөмжийн бэлтгэл ажил дуусаж, тодорхой байршилд байрлуулсан бөгөөд байлдааны цэнэгт хошууг агаар мандалд оруулах технологийн туршилтыг хийхийн тулд тив алгасах пуужинг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эсвэл дараа нь арваннэгдүгээр сард хөөргөж магадгүйгэж мэдэгдсэн байна. 

Өөр нэг парламентын гишүүн Пак Сун Воны хэлснээр “DIA”-ынхан пуужинг харвагч төхөөрөмжид хараахан суурилуулаагүй гэж таамаглаж байгаа ч пуужинг төхөөрөмж байгаа газарт аль хэдийн хүргэсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Өмнө нь Хойд Солонгос аюулгүй байдлын үүднээс болон улс төрийн үр дагавраас зайлсхийхийн тулд ICBM”-ийг ойрын зайд буулгахын тулд огцом эгц траекторын дагуу хэд хэдэн удаа туршиж байсан.

Гэхдээ ICBM-ийг илүү хөндлөн, стандарт траекторын дагуу хөөргөх нь пуужингийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг. Ийм туршилтын үед байлдааны хошууг агаар мандалд амжилттай дахин оруулах чадварыг шалгах боломжтой байдаг аж.

Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #тив алгасах баллистик пуужин, #Хойд солонгос,