Нээлттэй нийгэм форум санаачлан, 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны 2023 оны тайланг танилцуулж байна. Шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдэг нь энэхүү судалгааны онцлог юм. Судалгаагаар 100 оноогоор хэмжигддэг шүүхийн индексийн оноо 2023 онд 53,22 болж, 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахисан үзүүлэлттэй байна. Уг үзүүлэлтийг дараах шалгууруудаас хэмждэг бөгөөд үүнд: 
- Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал; 
- Шүүхийн нээлттэй, ил тод байдал; 
- Шүүхэд итгэх олон нийтийн итгэл; 
- Шүүхийн дэд бүтэц, нөөц; 
- Шүүгчийн ёс зүй, хариуцлага; 
- Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа хэмээх 6 үндсэн хэмжигдэхүүн, 42 дэд хэмжигдэхүүн, 108 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлжээ.

Түүнчлэн судалгааны өгөгдөл нь 21 аймаг, нийслэл хотын нийт 2000 гаруй оршин суугчийг хамруулсан санаа бодлын асуулга, 400 гаруй хуульчдын үнэлгээ болон захиргааны статистик мэдээлэл гэсэн үндсэн гурван эх сурвалжаас бүрдсэн байна.  Хоёр жилийн өмнө анх танилцуулагдсан шүүхийн индекс нь 2021 онд батлагдсан шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үеийг хамарсан бол энэ удаагийн тайлан нь шүүхийн тухай хууль, холбогдох дүрэм журмын өнгөрсөн хугацааны хэрэгжилтийн үр нөлөөг дүгнэх боломж олгож буй юм. Тухайлбал, 2021 онд авч болох 100 онооноос 30 оноо авч байсан сахилгын хэрэг маргааны  шийдвэрлэлтийн талаарх мэдээллийн ил тод байдал гэсэн дэд хэмжигдэхүүний оноо 2023 онд 80 болж өссөн байна. Энэ мэтчилэн шүүхийн үйл ажиллагааг дэд хэмжигдэхүүн тус бүрээр буюу 42 үзүүлэлтээр үнэлсэн онооны өсөлт, бууралтыг судалгааны дэлгэрэнгүй тайлангаас харах боломжтой.  

Уг судалгааг 2021 онд эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 2 жил тутам хийж байхаар болсон юм. 2021 оны мэдээлэлд үндэслэсэн анхны индексийн дүнг 2022 онд танилцуулж байв. Судалгааг “Оюуны-Инноваци” ТББ хамтран хэрэгжүүлж, судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах ажлыг хариуцан хэрэгжүүлдэг. Судалгааны тайланг хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байлгах үүднээс хэвлэмэл болон цахим хэлбэрээр танилцуулж буй бөгөөд судалгааны нийт өгөгдлийг нээлттэй байдлаар нийтэлсэн www.judindex.forum.mn хаягаас дэлгэрэнгүй танилцах, тайланг татаж авах боломжтой. 

Нээлттэй Нийгэм Форум нь 2008 оноос эхлэн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор судалгаа шинжилгээ, олон талын оролцоо бүхий бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн туршлагатай үндэсний төрийн бус байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан судалгаа, шинжилгээний туршлага, олон улсад туршигдсан эрх зүйн салбарын үнэлгээний арга зүй, дотоодын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн санал, зөвлөгөөний дагуу үндэсний индексийн арга зүйг тодорхойлж Монгол Улсын шүүхийн нөхцөл байдлыг үнэлэх Шүүхийн индекс судалгааг 2 жилд тутамд хэрэгжүүлж, олон нийт бодлого боловсруулагчдад танилцуулж байх ажээ. 

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Нээлттэй Нийгэм Форум, #"МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2023",