Мягмар гарагт нийтлэгдсэн Reuters/Ipsos-ийн санал асуулгаар Камала Харрис, Доналд Трамп нар тус бүр 44-43%-ийн санал авч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү багассан дүн гарчээ.

Харрис долдугаар сард сонгуульд нэр дэвшихээ зарласнаас хойш Reuters/Ipsos агентлагийн санал асуулга бүрт Трампыг илүүрхэж байсан бол есдүгээр сарын сүүлээс хойш түүний манлайлал тогтмол буурч байна. Аравдугаар сарын 16-21-нд явуулсан Reuters/Ipsos”-ийн өмнөх санал асуулгаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Харрис ерөнхийлөгч асан Трампаас хоёр хувийн саналаар илүүрхэж байв.

Гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад АНУ-ын насанд хүрсэн 1,150 хүн, түүний дотор бүртгэлтэй 975 сонгогч оролцсон байна. Уг санал асуулгаар сонгогчдын хамгийн тулгамдсан гэж үзэж буй хэд хэдэн асуудлаар Трамп өрсөлдөгчөөсөө илүү дэмжлэг авч байгаа нь харагджээ.

Тухайлбал, хоёр нэр дэвшигчийн хэн нь эдийн засаг, ажилгүйдэл, ажлын байрны асуудлыг шийдвэрлэхэд илүү тохиромжтой вэ гэсэн асуултад сонгогчид Трампд 47-37 хувийн санал өгсөн байна. Сүүлийн санал асуулгаар сонгогчдын 26% нь ажлын байр, эдийн засгийг тус улсын хамгийн тулгамдсан асуудал гэж үзсэн бол 24% нь улс төрийн хэт даврагч үзэл, 18% нь цагаачлалыг онцолжээ.

Трампын бодлогын хамгийн том давуу тал нь цагаачлалын асуудал байж магадгүй байна. Тэрээр тус улсад хууль бусаар оршин суудаг цагаачдыг олноор нь албадан гаргах зэрэг хатуу саналуудыг дэвшүүлсэн юм. Сүүлийн санал асуулгад оролцогчдын 48 орчим хувь нь Трампын цагаачлалын асуудалд хандах хандлагыг дэмжсэн бол Харрисын хувьд 33%-ийн дэмжлэг авчээ.

Улс төрийн хэт даврагч үзлийн асуудалд Харрисын давуу тал буурч байгааг сүүлийн санал асуулга мөн харуулсан байна. Санал асуулгад оролцсон сонгогчдын 40 орчим хувь нь түүнийг улс төрийн хэт даврагч үзэл, ардчиллын эсрэг заналхийлэлтэй тэмцэхэд илүү сайн арга барилтай гэж хариулсан бол 38% нь Трампыг сонгожээ. Өмнөх санал асуулгаар Харрис Трампыг долоон хувиар илүүрхэж байв.

“Reuters/Ipsos” зэрэг үндэсний хэмжээний судалгаа сонгогчдын үзэл бодлын тусгал боловч Сонгуулийн коллежийн үр дүн ялагчийг тодорхойлдог бөгөөд энэ удаад долоон мужийн санал сонгуулийн үр дүнг шийдвэрлэх магадлалтай байна.

2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон сонгогчдын саналаар илүүрхсэн ч Трамп Сонгуулийн коллежид ялалт байгуулсан юм.

Санал асуулгаар Харрис, Трамп нар шийдвэрлэх мужуудад маш бага саналын зөрүүтэй байна. Ийм өрсөлдөөнтэй үед намын дэмжигчид саналаа өгөх нь ялагчийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сүүлийн санал асуулгад оролцсон Ардчилсан намын гишүүдийн 89%, Бүгд найрамдахчуудын 93% нь саналаа өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж хариулсан байна. Энэ нь 2020 оны аравдугаар сарын сүүлээр явуулсан санал асуулгаар Ардчилсан намын гишүүдийн 74%, Бүгд найрамдахчуудын 79% нь саналаа өгнө гэж хариулж байсантай харьцуулахад өндөр дүн юм. 

Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Доналд Трамп, #Камала Харрис,