Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумыг өчигдөр зохион байгууллаа. Тус форумд хот төлөвлөлт, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөл, банк санхүүгийн салбарынхан оролцов.  Тэд   Монгол Улсад тохирсон орон сууцны олон талт шийдлүүдийг хэлэлцэх,  Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн бодлогыг оновчтой болгох, орлогод нийцсэн орон сууц, олон улсын туршлагыг нэвтрүүлэх арга зам сэдвээр санал солилцлоо. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Ипотекийн зээлийн  санхүүжилтийн эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд жил бүр тухайн эх үүсвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2028 он гэхэд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулж, 50-аас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөсөн. Ирэх дөрвөн жил мөн 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Монголын Ногоон Санхүүгийн Корпорацтай хамтран олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 сая хүртэлх төгрөгийн дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэв.

Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийг орон сууцжуулах тодорхой зорилгуудыг тусгасан. Үүнд, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшууллын механизмыг нэвтрүүлэх, улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор  “Шинэ зуун мод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах, аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг бодлогоор дэмжих зэрэг багтсан байна.  Мөн ипотекийн зээлийг нэг айл хоёроос гурван зэрэг авсан байна гэж Ж.Батсуурь сайд яриандаа дурдлаа. Яагаад ийм тохиолдол бүртгэгдээд байгаа талаар тодруулахад “Монгол банкнаас баталсан ипотекийн санхүүжилтийн журам дээр үндсэн зээлдэгч нь ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй, анхлан зээлдэгч байх ёстой гэсэн журмын шаардлага байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гадна банкны өөрсдийн хэрэгжүүлж явуулдаг ипотекийн зээлүүд байгаа.  Зах зээлийн хүүтэй, банкны ажилчдын нөхцөлтэй түүн дээр хоёроос гурван зээл авах нь банкны тусдаа бодлого байж болно энэ  журмын шаардлагыг банкаар нь мөрдүүлээд дараа нь журмын шаардлага хангасан байна уу гэдэг дээр дахин шалгагддаг. 2013 оноос эхлээд 10 гаруй жил хэрэгжээд явж байгаа зээлийн журам мөрдөгдсөн хэвээр байгаа. Энэ жилийн хувьд ипотекийн зээлийн хэмжээ, хамрагдаж байгаа зээлдэгчийн хэмжээ өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн зээлийг 9700 орчим зээлдэгч нарт олгосон байна. Энэ бүтэц хэлбэрээрээ цааш явбал ирэх онд 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгох боломжтой.

Мөн чанаргүй зээлийн хувь нэг хувь хүрэхгүй тухайн сарын орлогын тасалдал дараа сарын орлогыг өсөлтөөс хамаарч хугацаа хэтэрсэн зээл хоёр орчим хувьд эргэлддэг. Банкнаас болон банк бусаас авч байгаа зээлийг судалж үнэлгээ өгөн зээл гаргах олон улсын жишгийг судалж байгаа" гэсэн тайлбарыг өглөө. Тэрээр цааш нь Засгийн газар байгуулагдаад гурван сар орчим болж байна. Орон сууцны ипотекийн зээл хүн болгоны хүсэн хүлээсэн амьдралын суурь хүсэлт болоод байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг их хэмжээгээр нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар 400-500 тэрбум гэж байгаа бол ирэх жил хоёр дахин илүү эх үүсвэрийг зах зээл рүү шахах гэж байна. 118 мянган айл ипотекийн зээл авсан боловч хоёр гурав дахь удаагаа авсан гэсэн судалгаа байсан бид үүнд шаардлага тавих ёстой. Монголын айл өрх олсон мөнгөө уурын зуух руу хийгээд байна. Харахад гоё байшин дулаан алдагдалтай бид амины орон сууцад ипотекийн зээл олгохдоо дулаан алдагдалгүй байх шаардлага тавьж байгаа. Ард түмний татварын мөнгөөр үйлдвэрлэж байгаа дулаан цахилгааныг бүх талаараа асгаад байж болохгүй. Бид салан баавгайн үлгэр шиг зургаан талаараа дулаан алдагдалтай амины орон сууцыг зээлд хамруулж болохгүй. Тийм үр ашиггүй үйл ажиллагаа хийсэн хүнийг төрөөс дэмжихгүй гэсэн үг. Амины орон сууцтай айл өрхүүдэд зээлийн зөвлөгөө өгч эрх зүйн орчныг бүрдүүлснээр шаардлагыг хангаж байж зээлд хамрагдана. Дархан, Эрдэнэт гаргасан алдааг дахин давтахгүй байх хэрэгтэй газар усны аюултай үед тэсвэртэй шинэ үеийн тийм барилгыг бид барих хэрэгтэй" гэсэн юм.

Нийслэлийн ерөнхий архитекторын ажлын албаны дарга Б.Баттөмөр:

-Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн арга хэмжээг стандартад нийцүүлэх олон арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний нэг нь Улаанбаатар хотын орон сууцны бодлогыг,  орон сууцжуулах стратеги төлөвлөгөөг нэгдсэн байдлаар нэг бүрчлэн төлөвлөж байгаа. Өмнөх үеүдэд орон сууцны барилгууд инженерийн шугам сүлжээ бүхий одоо байгаа хотын төвдөө барилгаа бариад байсан асуудал бий. Үүний нэлээдгүй хэсэг дээр иргэдийн бухимдал чирэгдэл үүсэж барилга хоорондын стандарт норм хэмжээ алдагдахад хүрсэн. Хуучин төлөвлөлтөөр барьсан орон сууцны хороолол дунд нэмээд барилга байгууламж барьснаар зам талбай, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, бүх задгай орон зай алдагддаг. Монгол Улсын хэмжээнд хүн га-д ногдох хэмжээнүүдийг оруулж өгсөн байдаг. Нэг га газар дээр хамгийн дээд тал 420 хүн байхаар нормчилсон байх ба энэтэйгээ уялдуулан нийгмийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг анхан шатны хэрэглээний хүүхдийн тоглоомын талбай зэргийг төлөвлөсөн байдаг. Орон сууцжуулах бодлого гэдэг нь зөвхөн ашиглалтын шаардлага хангахгүй, хувийн хэвшил, гэр хорооллын дахин төлөвлөлт дээр сонгон шалгаруулаад орж ирсэн аж ахуй нэгжүүд дээр хэрэгжүүлдэг гэсэн ойлголттой байсан. Үүнийг энэ онд “Ухаалаг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө” гэж хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын төлөвлөсөн гэр хорооллыг барилгажуулах ажил нэлээд түлхүү явж байгаа. Сэлбэ дээд төв буюу Чингэлтэй 14,18, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр бол нийт 158 га газрыг бүрэн чөлөөлж 10 мянган айлын орон сууцны төслийг хийж байгаа. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, сургуулийн цэцэрлэгийн хүртээмж бүрэн хангагдсан байх ёстой гэсэн стандартыг мөрдөж байгаа. Зах зээл дээр худалдан авах эрэлтийн боломж нь бага метр квадраттайгаас болж нягтрал их үүсдэг асуудал байдаг. Гэр хороололд дахин төлөвлөх боломжтой тэгэхийн тулд маш их шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцийг байгуулах хэрэгтэй болж байгаа юм. Эдгээрийг зохицуулах үүднээс ухаалаг орон сууцжуулах стратеги төлөвлөгөөг энэ онд хийхээр зорьж байна. Одоо явагдаж байгаа ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцны төслийг гэр хорооллыг дахин төлөвлөлттэй нийцүүлж хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлье гэсэн бодлого барьж байна.

С.УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)

#онцолсон, #орон сууц,