Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХАРИЛЦААНЫ товч мэдээллийг хүргэж байна. 

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Нэг. Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа • 1992 оны 1 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа  тогтоосон. 
• Монгол Улс 1992 онд Алматы хотод ЭСЯ нээж, 2010 онд Астана шилжин байрласан. Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод ЭСЯ нээсэн. 
• Элчин сайд нар: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү (2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ИЖБ-ээ барьсан)
Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев (2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ИЖБ-ээ барьсан)
Харилцааны түвшин • Уламжлалт найрсаг харилцаа

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:
• Ерөнхийлөгч Н.Багабанди (1998 он), 
Ерөнхийлөгч Н.Энхбаяр (2007 он)
• УИХ-ын дарга С.Төмөр-Очир (2003 он)
• Ерөнхий сайд П.Жасрай (1994 он),
• Ерөнхий сайд У.Хүрэлсүх (2019 он)
• Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн (1992 он, ажлын айлчлал)
• Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (2021 он)
• Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сард Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон.
Казахстаны талаас:
• Ерөнхийлөгч Н.Назарбаев (1993, 1999, 2008 он)
• Ерөнхий сайд С.Терещенко (1992 он)
• Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев (2015 он)
• Гадаад хэргийн сайд К-Ж.К.Токаев (2006 он)
• Ерөнхий сайд К.Масимов 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.
• Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, Казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали 2023 онд Улаанбаатар хотноо болсон ЗГХК-ын IX хуралдааныг даргалсан.

Хоёр талын харилцааны механизмууд
Засгийн газар хоорондын комисс
Анхдугаар хуралдаан Алматы хотноо 1993 онд, удаах нь 1998, 2004, 2006, 2008, 2014, 2018 онуудад Улаанбаатар, Астана хотноо тус тус болсон. ЗГХК-ын VIII хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар болж, IX хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд сарын Улаанбаатар хотноо зохион байгуулав. 
ЗГХК-ыг монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, казахстаны талаас Соёл, мэдээллийн сайд Аида Балаева нар тус тус даргалдаг болно.  

Парламентын бүлэг
Монгол, Казахстаны Парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Х.Баделхан, гишүүд Г.Амартүвшин, Т.Аубакир, Б.Баттөмөр, Б.Бейсен, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл.
ГХЯ-ны зөвлөлдөх уулзалт
ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт 2015 онд Улаанбаатар хотод дэд сайдын түвшинд, 2020 онд чиглэлийн газрын захирлын түвшинд цахимаар, 2022 онд Астана хотноо дэд сайдын түвшинд тус тус болсон.  

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа • Нийт худалдааны эргэлт 76,7 сая ам.доллар 

• Экспорт  $4,8 сая (2014), $2 сая (2015), $709400 (2016), $2,4 сая (2017), $3,5 сая (2018), $6,1 сая (2019), $1,4 сая (2020), $2,1 сая (2021), $7,8 сая (2022), 22 сая (2023). Гол бүтээгдэхүүн: хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, хивс хивсэнцэр;
• Импорт $29,4 сая (2014), $29,2 сая (2015), $29,7 сая (2016), $34,2 сая (2017), $32,18 сая (2018), $26.65 сая (2019), $17,99 сая (2020), $18,92 сая (2021), $30,73 сая (2022), 56,7сая (2023). Гол бүтээгдэхүүн: гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, янжуур г.м

Зээл, тусламжийн тухай мэдээлэл 
• Зээл байхгүй.
Тусламж казахстаны талаас 
• 1999 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчлах үеэрээ Баян-Өлгий аймагт 5 мянган тонн улаан буудай бэлэглэхээ мэдэгдсэн.
• 2002 онд 370 тн гурил буцалтгүй тусламжаар нийлүүлсэн.
• 2007 онд хаврын тариалалтад зориулж 370 тн элит үр нийлүүлсэн.
• 2011 онд 25 вагон буюу 1500 тонн цагаан будаа тусламжаар нийлүүлсэн. 
• Манай баруун аймгууд, түүний дотор Баян-Өлгий аймагт бороо их орж, үер болсонтой холбогдуулан 2016 онд 200,000 ам.доллар, 2018 онд 500,000 ам.долларын тусламж тус тус үзүүлсэн.
• 2024 онд Монгол Улсын Засгийн газраас шар усны үертэй холбогдуулан 100 мян ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэв. 

Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

Иргэд харилцан зорчиж буй тухай • Иргэд харилцан 90 хоног хүртэл визгүй зорчдог (1994 он)
• 2023 оны байдлаар Монгол Улсад 2 990 казахстаны иргэн нэвтэрч, 21011 иргэн гарсан байна. БНКазахстан Улсад 23551 монголын иргэн зорчсон байна. 

Иргэдийн тухай мэдээлэл:
• Казахстан Улсад  манай улсын 8036 иргэн оршин суудаг (2023 он) 
• Монгол Улсад казахстаны  551 иргэн оршин суудаг (2023) 
Боловсролын харилцаа: • Монгол оюутны тоо – 1282 (2023 он)

Соёлын харилцаа
• Казахстаны Соёл, спортын яамны харьяа Үндэсний шигшээ багийн газрын нэгдүгээр орлогч захирал Х.Болат, Олон улсын Түрэг судлалын академийн шинжээч Т.Акидель нар тус тус 2015 онд Соёлын элчээр томилогдон ажиллаж байна.

Дөрөв. Харилцааны эрх зүйн үндсүүд

Байгуулсан гол хэлэлцээрүүд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж буй 60 орчим гэрээ хэлэлцээр үйлчилж байна. Тухайлбал:
1. “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”,
2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”,
3. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”, 
4. “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”,
5. “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Мал эмнэлгийн ерөнхий газар болон Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
6. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”,
7. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээр” зэрэг болно.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
АЗИЙН ГАЗАР

#Монгол, #Казакстан, #харилцааны товч лавлах,