Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын товч намтрыг танилцуулж байна.
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
КАСЫМ-ЖОМАРТ КЕМЕЛЕВИЧ ТОКАЕВЫН НАМТАР
Төрсөн огноо: 1953 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Алматы хотноо төрсөн. 71 настай. Их жузын Жалайр овгийн хүн.
Боловсрол:
1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.
1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг төгссөн.
Ажилласан байдал:
1975 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч
1975-1979 онд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан
1979-1983 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан
1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч
1984-1985 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан
1985-1991 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
1992-1993 онд БНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд
1993-1994 онд БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд
1994-1999 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд
1999-2002 онд БНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд
2002-2003 онд БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
2003-2007 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд
2007-2011 онд БНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын дарга
2011-2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга
2013-2019 онд Казахстаны Сенатын дарга
Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 09-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж, К.Токаев Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон.
Тус улсын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу (Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байх бөгөөд дахин сонгогдохгүй) 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж, тэрээр 81.31 хувийн саналаар дахин сонгогдсон.
Гадаад хэл: Орос, хятад, англи, франц хэлтэй.
Цол: Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, улс төрийн шинжлэх ухааны доктор
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Ерөнхийлөгч К.Токаев 2021 оноос Казахстаны Ард түмний Ассамблейн дарга, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүйн Зөвлөлийн даргаар ажиллаж байна.
БНХАУ-ын Шэньжэний их сургууль болон ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийн Хүндэт профессор. Казахстаны Олон улсын харилцааны зөвлөлийн хүндэт Ерөнхийлөгч. Бүгд Найрамдах Казахстан Улсын болон гадаадын олон улсын төрийн шагналууд, ойн медалиудаар шагнагдсан.
Түүний эцэг Кемел Токаев (1923-1986) зохиолч, Эх орны дайнд оролцож явсан, ЗСБНКазУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан. Эх Турар Шабарбаева (1931-2000) Алма-Атагийн Гадаад хэлний багшийн дээд сургуульд ажиллаж байв. Касым-Жомарт Токаев айлын ганц хүү, хоёр эгчтэй. Түүний Касым-Жомарт гэдэг хос нэрийн эхний хэсгийг эцэг нь Эх орны дайнд амиа алдсан ах Касымынхаа дурсгалд зориулж, сүүлийн хэсгийг эх нь өгчээ. Касым нь “өгөөмөр” гэсэн утгатай араб үг бөгөөд Жомарт нь “эрэлхэг, зоригтой” гэсэн утгатай казах үг ажээ.
К.Токаев нь ном унших, ширээний теннис тоглох, алхах дуртай. Тэрээр оюутан байхдаа ширээний теннисийн спортын дэд мастер болсон гэдэг мэдээлэл байдаг бөгөөд 2016-2018 онд Казахстаны ширээний теннисийн холбооны тэргүүнээр ажилласан. 2022 онд Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Т.Эрдогантай теннис тоглож байв.

#онцолсон,
#Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев,
#намтар,