Ням гарагт болсон үндэсний сонгуулиар Японы эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхим дахь олонхын суудлаа алджээ.
Дайны дараах ихэнх хугацаанд Япон улсыг удирдаж ирсэн Либерал ардчилсан нам (LDP) болон эвслийн хамтрагч Комэйто нар парламентын доод танхимд нийт 215 суудал авсан нь тэдний өмнө нь эзэмшиж байсан 279 суудлаас буурсан үзүүлэлт юм.
Түүнчлэн 2009 онд эрх мэдлээ богино хугацаанд алдсанаас хойших хамгийн муу сонгуулийн үр дүн болжээ.
Ерөнхий сайд Шигеру Ишиба “Энэ сонгууль бидний хувьд маш хатуу байлаа” гэж сонгуулийн үр дүнгийн талаар телевизээр ярьжээ.
Өнгөрсөн сард Комэйто намын шинэ даргаар сонгогдсон Кэйичи Иший дүүрэгтээ ялагдал хүлээсэн байна.
Сонгуулийн хамгийн том ялагч болсон сөрөг хүчний Японы Үндсэн хуульт Ардчилсан нам (CDPJ) өмнө нь 98 суудалтай байсан бол 148 суудал авчээ.
Үр дүнд нь эдийн засгийн сорилтууд, Зүүн Азийн аюулгүй байдлын хурцадмал асуудлуудтай тулгараад буй тус улсын улс төрд тогтворгүй байдал бий болж, намууд улс орныг удирдахын тулд эрх мэдлийг хуваах маргаантай гэрээ хэлэлцээр байгуулахад хүрч болзошгүй болоод байна.
“CDPJ”-ийн дарга Ёшихико Нода хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ бол төгсгөл биш, харин эхлэл” гэж хэлээд, түүний нам засгийн газрыг өөрчлөхийн төлөө бусад сөрөг хүчний намуудтай хамтран ажиллана гэж мэдэгджээ.
Харин Ерөнхий сайд Ишиба эвслүүд болон эрх мэдлийг хуваах бусад хэлэлцээрийг авч хэлэлцэхийн өмнө эцсийн үр дүн гарахыг хүлээх болно гэж мэдэгдсэн байна.
Тэрээр өнгөрсөн сард намынхаа тэргүүнээр сонгогдсон даруйдаа ээлжит бус сонгууль зарласан бөгөөд олон нийтийн дэмжлэгийг авна гэж найдаж байсан. Өмнөх Ерөнхий сайд Фумио Кишида амьжиргааны өртгийн өсөлт болон хууль тогтоогчдод ирсэн бүртгэгдээгүй хандивтай холбоотой дуулиан шуугианы улмаас дэмжлэг нь буурсны дараа огцрох шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Reuters

#Япон, #Либерал ардчилсан нам, #үндэсний сонгууль, #эорх баригч эвсэл,