Норвеги улс технологийн компаниудын эсрэг кампанит ажлаа эрчимжүүлж, нийгмийн сүлжээ ашиглах насны доод хязгаарыг 15 болгож нэмэгдүүлэхээр болжээ.
Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе “хэцүү тулаан” болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хүүхдийг “алгоритмын нөлөө”-с хамгаалахын тулд улстөрчид хөндлөнгөөс оролцох ёстой гэдгийг тэмдэглэсэн байна.
Скандинавын улс аль хэдийн нийгмийн сүлжээ ашиглах насны доод хязгаарыг 13 насаар тогтоосон байдаг. Гэсэн хэдий ч есөн настай хүүхдүүдийн талаас илүү хувь нь, 10 настай хүүхдүүдийн 58%, 11 настай хүүхдүүдийн 72% нь олон нийтийн сүлжээ ашигладаг гэсэн Норвегийн хэвлэл мэдээллийн байгууллагын судалгаа гарсан байна.
Засгийн газар хязгаарлалтаас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ хэрэглэхээс сэргийлэхийн тулд илүү олон арга хэмжээ авахаа амлажээ. Үүнд нас баталгаажуулах системийн хөгжүүлэлт, хувийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээнүүд багтсан байна.
Ерөнхий сайд Гар Сторе “Бид хүүхдийг нийгмийн сүлжээн дэх хортой контентоос хамгаалах үүрэгтэй. Энэ нь бага насны хүүхдийн тархийг томоохон технологийн аваргуудаас хамгаалах тухай тэмцэл юм. Тэд илүү хүчирхэг учраас тулаан хэцүү байх болно гэдгийг бид мэдэж байгаа. Тиймээс үүнд улс төрчид оролцох шаардлагатай” гэж телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрээр олон нийтийн сүлжээ нь ганцаардмал хүүхдүүдэд нийгэмшил боломж олгож чадна гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө илэрхийлэхдээ алгоритмын нөлөөнд автах ёсгүй гэж хэлсэн байна.
Австрали улс мөн өсвөр насныхан болон бага насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох гэж байгаагаа мэдэгдсэн. Насны хязгаар хараахан шийдэгдээгүй байгаа ч 14-16 насны хооронд байх магадлалтай.
Францын хувьд 15 хүртэлх насны сурагчдыг сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглох туршилт явагдаж байгаа бөгөөд амжилттай болбол нэгдүгээр сараас эхлэн орон даяар нэвтрүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: The Guardian

#Нийгмийн сүлжээ, #Норвеги улс, #Олон нийтийн сүлжээ,