Оросын армийн цэргүүд баруун Курск мужийн Николаево-Дарьино тосгоныг Украины цэргүүдээс чөлөөлсөн болохыг тус улсын Батлан ​​хамгаалах яам өнөөдөр мэдэгджээ.

Наймдугаар сарын 6-нд Украины хүчин Оросын хилийг давж гэнэтийн дайралт хийснээс хойш Москвагийн арми Хойд Солонгосын цэргүүдийн тусламжтайгаар Курск мужид хяналтаа сэргээхээр тулалдсаар байгаа юм.

Николаево-Дарьино тосгон нь хилийн бүсэд байрладаг 150 хүрэхгүй хүн амтай жижигхэн тосгон аж. 

Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины Зэвсэгт хүчин Курскийн орчимд 190 гаруй цэрэг, хоёр танк, хуягт тээврийн хэрэгсэл, 10 байлдааны хуягт машин, таван автомашин, зургаан дроны удирдлагын цэг, зэвсгийн агуулахыг устгасан байна.

Өмнө нь Украины арми Оросын хилийн бүсэд 1,400 хавтгай дөрвөлжин километр талбайд хяналтаа тогтоосон гэж мэдэгдэж байсан бол хамгийн сүүлийн мэдээллээр буюу арваннэгдүгээр сард эх сурвалжийн мэдээлснээр Киевийн эзэлсэн газар нутгийн хэмжээ 800 хавтгай дөрвөлжин км болж буурсан байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #УКраин, #Курск муж, #Николаево-Дарьино тосгон,

0 / 1000