Өнгөрсөн сард осолдсон “Jeju Air”-ийн онгоцны хоёр хөдөлгүүрээс нугасны ДНХ илэрсэн болохыг албаныхан өнөөдөр мэдэгджээ. 

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хамгийн олон хүний ​​аминд хүрсэн онгоцны ослоос хойш нэг сарын дараа эрх баригчдын нийтэлсэн зургаан хуудас бүхий урьдчилсан тайланд өгүүлснээр “Boeing 737-800 онгоцны хоёр хөдөлгүүрт өвлийн улиралд Өмнөд Солонгос руу сүргээрээ нүүдэллэдэг Байгалийн нугас (Baikal Teals)-ийн ДНХ илэрсэн байна. 

Гэсэн ч яагаад буух явцад нь онгоцны дугуй дэлгэгдээгүй, мөн онгоцны хар хайрцгуудад сүүлчийн дөрвөн минутын үйл явдал бичигдээгүйн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа аж. 

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ихэнх тохиолдолд онгоцны осол олон янзын хүчин зүйлсийн нэгдлээс үүсдэг байна.

Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Бангкокоос Муан нисэх онгоцны буудалд ирсэн “Jeju Air” компанийн онгоц бөөрөөрөө газардах үедээ гулсаж хөөрөх зурвасыг давсан. Ингэхдээ навигацийн тоног төхөөрөмж бүхий даланг мөргөснөөр дэлбэрэлт болсон бөгөөд онгоцонд байсан 181 хүнээс хоёр нь л амьд үлдсэн юм.

Албаныхан шалгалтын дараагийн шатанд хөдөлгүүрүүдийг задалж, эд ангиудыг нарийвчлан шалгаж, нислэгийн болон агаарын хөдөлгөөний удирдлагын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, далан, навигацийн төхөөрөмж болон шувууны дайралтын нотлох баримтыг судлахаар төлөвлөсөн байна.

Өмнөд Солонгосын Нисэх онгоц, төмөр замын ослыг мөрдөн шалгах зөвлөл тайлангаа Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Тайланд болон онгоц болон хөдөлгүүрийг нь үйлдвэрлэсэн АНУ, Францын талтай хуваалцжээ.  

Дэлхийн агаарын тээврийн удирдамжийн дагуу ослоос 30 хоногийн дараа урьдчилсан тайлан гарах ёстой бол эцсийн тайланг нэг жилийн дотор гаргахыг шаарддаг байна.

Эх сурвалж: Reuters

#Онгоцны осол, #Өмнөд Солонгос, #Jeju Air, #урьдчилсан тайлан,