Даваа гарагт Аушвицийн хорих лагерийг чөлөөлсний 80 жилийн ойг тохиолдуулан дэлхийн удирдагчид болон Европын хааны гэр бүлийнхэн Гитлерийн хэлмэгдүүлэлтээс амьд үлдсэн 56 хүнтэй уулзжээ.
Нацистууд Европ дахь еврейчүүдийг хоморголон устгах үед амьд үлдсэн хүмүүсийн тоо цөөрч байгаа ч тэдний дуу хоолой хүчтэй хэвээр байна.
Биркенау дахь хуарангийн Үхлийн хаалганы дэргэд үг хэлсэн дөрвөн хүний хамгийн ахмад нь болох 99 настай Леон Вайнтрауб “Бидний эргэн тойронд хүнлэг гэхээр зүйл юу ч байгаагүй” гэж хэлжээ.
“Бид ёс суртахууныг бүрэн үл тоомсорлосон нөхцөлд төсөөлшгүй зүйлсийн хохирогчид болсон” гэж таван настайдаа аймшигт үйл явдлын гэрч болсон Това Фридман ярьсан байна.
Тэд бүгд үзэж туулсан зүйлээ хуваалцахдаа хүлцэнгүй байдал юунд хүргэж болохыг анхааруулж, антисемитизмийг нийгмийг бүхэлд нь хамрах томоохон аюулын анхны шинж тэмдэг гэдгийг сэрэмжлүүлэхийг хичээж байв.
Леон Вайнтрауб залуучуудад хандан “өөрөөс чинь өөр хүмүүс хүлцэнгүй байдал, атаа хорсолтой тулгарсан үед сонор сэрэмжтэй, энэрэнгүй байхыг байхыг” уриалжээ.
Аушвиц-Биркенау бол 1942 онд нацистуудын Польшид байгуулсан үхлийн зургаан лагерийн нэг бөгөөд хамгийн том нь байсан юм. Нацистууд 1941-1945 оны хооронд тус лагерт 1.1 сая хүнийг хөнөөсөн бөгөөд эдгээрийн сая орчим нь еврей, 70,000 нь Польшийн хоригдлууд, 21,000 нь цыган, 15,000 нь Зөвлөлтийн олзлогсод, мөн тодорхойгүй тооны ижил хүйстнүүд байв.
Дэлхий даяар Холокостыг дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг энэ өдрийн гол зорилго нь дурсамжийг хадгалах явдал юм.
Польшийн Ерөнхийлөгч Анжэй Дуда өөрийн нутаг дэвсгэрт орших Треблинка, Собибор, Белзец, Мажданек, Челмно зэрэг зургаан үхлийн лагерийн дурсгалыг хадгалахаа амласан байна.
Нью-Йорк дахь НҮБ-ын байрнаас арга хэмжээнд холбоосоор үг хэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “дурсгахаас гадна үйлдэл хийхийг” уриалаад, дэлхий даяар Холокостыг үгүйсгэсэн үзэл болон үзэн ядалт газар авч байгааг анхааруулав.
Даваа гарагт Улаан арми Аушвицийг чөлөөлсөн өдрийг тэмдэглэхээр мөн хаан Чарльз, Нидерландын хаан Виллем-Александр, хатан хаан Максима, Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизия, Данийн хаан Фредерик, хатан хаан Мэри нар өмнөд Польшийг зорьсон байна.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн II дайн, #Холокост, #Аушвицийн хорих лагер,