Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 75 дугаар чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр хэлэхдээ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукалагийн санаачилсан алсын хараа болох “Номхон далайн баруун бүсийн орнуудын гэр бүл, хамт олон, олон нийт, нийгэмд суурилсан эрүүл мэндийг бий болгох нь: Эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах, амь насыг аврахын төлөө хамтран ажиллах” бодлогын баримт бичгийг сайшааж, гишүүн улс орнуудыг хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг уриалав. Мөн тэрбээр энэ жилийн бүсийн хорооны чуулганаар эрүүл мэндийн санхүүжилт болон цахим эрүүл мэндийн чиглэлээр бүсийн хэмжээнд баримтлах бодлогын чухал баримт бичгүүдийг хэлэлцэн батлах ёстойг онцлоод, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женев дэх төв штабын Санхүү, эдийн засгийн газрын захирал Др. Калипсо Чалкиду болон Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тогтолцооны асуудлыг хариуцсан газрын захирал болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийлээ. Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өмнө хүсэлт тавьсны дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женев дэх төв штаб, Номхон далайн баруун бүсийн төв, түүнчлэн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас хамтарсан баг томилогдож өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд манай улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны шинэтгэл, тэр дундаа гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид үзүүлж буй үр нөлөөний талаар үнэлгээ хийж, судалсан юм.

Өнөөдрийн уулзалтаар уг үнэлгээний дүнгийн урьдчилсан тайланг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас танилцуулж, талууд харилцан санал солилцлоо. Үнэлгээний урьдчилсан дүнгээр гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, нэг худалдан авагч байгууллагаар дамжуулан тусламж үйлчилгээг гүйцэтгэлд үндэслэж санхүүжүүлэх болсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамрагдалт нэмэгдсэн эерэг өөрчлөлтүүд гарсан болохыг онцлоод санхүүжилтийн энэхүү тогтолцоог хэрэгжүүлэх явцад цаашид бодлогын тохируулга хийж, засаж сайжруулах шаардлагатай гэж үзэж буй зарим асуудлын талаар тогтож ярилцав.

Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт олгож буй нь сайшаалтай ч эмийн үнэ, хангамжтай холбоотой төрийн зохицуулалт хийгдэхгүй байгаагаас улбаалж үнийн хөөргөдөл бий болох, улмаар даатгалын сангаас эмэнд зарцуулж байгаа зардал улам бүр нэмэгдэх, эмийн чанар, эмчилгээний үр нөлөө зэрэг санхүүжилтийн тогтолцооны бусад чухал хүчин зүйлсийн талаар мөн хөндөж ярилцав. Сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын зүгээс эдгээр чиглэлээр богино хугацаанд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа танилцуулаад цаашид гүйцэтгэлд суурилсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог улам боловсронгуй болгох талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн энэ өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Филиппин Улсын Эрүүл мэндийн Нарийн бичгийн дарга Теодоро Ж.Хербосатай хоёр талын уулзалт хийж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд хамтын ажиллагааг эхлүүлж, хамтран ажиллах бололцоотой чиглэлүүдийн талаар харилцан санал солилцож, зарим тодорхой  арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр болов.
 
Өнөөдрийн ажлын өдрийн төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’У Пиукала хүлээн авч уулзаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Үйл ажиллагааны 14 дүгээр ерөнхий хөтөлбөр, төсөв санхүү болон хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож ярилцлаа гэж ЭМЯ-аас мэдээллээ. 

#дэмб, #эмя, #Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, #Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 75 дугаар чуулган,