Монголын явган алхалтын холбоо нь БНЧУ-ын ЭСЯ, Czech Aid байгууллага, Чех улсын Менделийн их сургуультай хамтран “Хүүхэд-гэр бүлийн экологийн боловсролын бүс” (Kids Eco-Zone) -г Богдхан уулын Зайсангийн амны Дугуй цагааны чиглэлд, ойн чөлөөнд байгуулж өнөөдөр (2024.10.19) нээлтээ хийлээ. 

Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, БНЧУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Ноён Ян Вытопил, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Чех улсын Менделийн сургуулийн доктор, профессор Вацлав Пецина, Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, салбар холбоодын гишүүд, тэр дундаа бяцхан гишүүд, хүүхдүүд оролцлоо. Арга хэмжээний үеэр “Өсвөрийн алхагчид” клуб албан ёсоор нээгдэж, үүсгэн байгуулагч хүүхдүүд албан ёсоор туг, гэрчилгээгээ гардан авч, мөн өсвөрийн байгаль хамгаалагчдын эгнээнд нэгдэцгээлээ. 

Тус төгөлийг Forests for Life төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хүүхдийн нас, бие, сонирхолд нийцүүлсэн бүтээлч орчин болгон тохижуулж, мэдээллийн самбар, тоглоомуудыг Чех улсад үйлдвэрлүүлэн авчирч байршуулсан юм. Хүүхэд багачууд танхимд бус байгальд тоглоомын идэвхтэй аргаар суралцах, анги хамт олон, гэр бүлээрээ экскурс явган аяллаар очиж байгаль орчин, экологийн талаарх мэдлэг олж авах, сонирхолтой тоглоомуудаар тогонгоо олж авсан мэдлэгээ баталгаажуулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцох боломжтой болжээ.
Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо чухал бөгөөд олон нийтийн байгууллагын санаачилга бодит биелэл болж байгаа нь сайшаалтай гэж БОУАӨЯ-аас мэдээллээ. 

#БОУАӨЯ, #“Хүүхэд-гэр бүлийн экологийн боловсролын бүс”,