Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо “Намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журам”-ыг Сангийн яамтай хамтран, “Улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн ил тод байдлыг хангах, төрийн санхүүжилт, дэмжлэг, үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулах журам”-ыг Үндэсний аудитын газрын саналыг харгалзан батлахаар заасан.

Сонгуулийн ерөнхий хороо дээрх журмын төслүүдийг Сангийн яам болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран боловсруулснаа улс төрийн намуудад өнөөдөр (2024.10.16) танилцуулж, хэлэлцүүллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Уг хуулиар улс төрийн намууд үйл ажиллагаа, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гишүүдээ сургах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэг багагүй үүргийг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлээгүй бол идэвхгүйд тооцох, санхүүжилтийг зогсоох зэрэг хариуцлагыг хуульчилсан тул шинэ тутам хэрэгжиж буй хуулийн дагуу боловсруулсан энэхүү хоёр журмын төсөлтэй холбоотой саналаа гаргаж, идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг онцлов.

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн  бодлогын газрын ахлах шинжээч Д.Дариймаа, “Оюуны инноваци” ТББ-ын хуульч, судлаач Т.Баттулга нар “Намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журам”-ын төслийг танилцуулав. Уг журмын төслийн Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст олон нийтээс санал авахаар байршуулсан.

“Улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн ил тод байдлыг хангах, төрийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулах журам”-ын төслийг энэ сарын 14-ний өдөр олон нийтээс санал авахаар Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст байршуулсан. “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, хуульч Ц.Мандхайхатан уг журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар намуудын төлөөлөлд мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ улс төрийн намын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахын тулд Сонгуулийн ерөнхий хороо болон тухайн намын цахим хуудаст нээлттэй мэдээллийг байршуулах, өөрчлөлтийг тухай бүр шинэчлэхтэй холбоотой зохицуулалтыг танилцууллаа. Цахим хуудаст байршуулах баримт бичиг, мэдээллийг Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтад тодорхой тусгасан. Сонгуулийн ерөнхий хороо намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, цахим хуудаст байршуулсан баримт бичиг, мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулж, тухай бүр шинэчлэх учраас цахим хуудас дахь мэдээллийн бүрдлийг хангахыг зөвлөв. Түүнчлэн улс төрийн нам албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягаа Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хуульчилсныг санууллаа.

Нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилж, өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр хуульчилсан. Намын дүрэм, хөтөлбөрийг батлахдаа гишүүдийнхээ оролцоог хангах болон дотоод зохион байгуулалтаа хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх Бодлогын судалгааны байгууллага ажиллуулах зэрэг хууль хэрэгжүүлэх зөвлөмжийг тэрбээр өгсөн юм.

Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намд уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглуулах болон хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх шууд бус дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр хуульд заасан. Шууд бус дэмжлэг авах тухай хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх талаар мөн мэдээлэв.

Журмын төслийн хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хороо, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон “Онч шийдэл”, “Бодлогод залуусын оролцоо”, “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо.

#СЕХ, #хэлэлцүүлэг,