“Google” компани хиймэл оюун ухаан (AI)-ы мэдээллийн төвүүдэд шаардлагатай асар их хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд жижиг цөмийн реакторуудыг ашиглах гэрээнд гарын үсэг зуржээ.
“Kairos Power” компанитай байгуулсан гэрээний дагуу 2030 оноос өмнө эхний реакторыг ашиглаж эхлэх бөгөөд 2035 он гэхэд илүү олон реакторыг ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.
Гэрээний дүн болон үйлдвэрүүд хаана баригдах талаар компаниуд тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
“Google”-ийн эрчим хүч, цаг уурын асуудал хариуцсан ахлах захирал Майкл Террелл хэлэхдээ “Сүлжээнд хиймэл оюун ухааны технологийг дэмжих шинэ цахилгаан эх үүсвэр хэрэгтэй байна. Энэ гэрээ нь эрчим хүчний хэрэгцээг цэвэр байлгаж, найдвартай хангах шинэ технологийн үйлдвэрлэлийг хурдасгаж, хүн бүрт хиймэл оюун ухааны бүрэн боломжийг нээлттэй болгоход тусална” гэж мэдэгдэв.
Төлөвлөгөөг үргэлжлүүлэхээс өмнө АНУ-ын Цөмийн зохицуулах хороо болон орон нутгийн агентлагуудаар батлах шаардлагатай.
Өнгөрсөн жил АНУ-ын зохицуулагчид Калифорнид төвтэй “Kairos Power” компанид шинэ төрлийн цөмийн реактор барих зөвшөөрлийг олгосон нь сүүлийн 50 жилд олгосон анхны зөвшөөрөл болсон юм.
Долдугаар сард тус компани Теннесси мужид үзүүлэх реакторынхаа барилгын ажлыг эхлүүлжээ.
Энэхүү гарааны компани нь уламжлалт цөмийн станцуудаас ялгаатай нь усны оронд хайлуулсан фторын давсыг хөргөх бодис болгон ашигладаг жижиг реакторуудыг бүтээдэг байна.
Технологийн фирмүүд хиймэл оюун ухаан бүхий асар том мэдээллийн төвүүдээ цахилгаан эрчим хүчээр хангахын тулд цөмийн эрчим хүчний эх үүсвэр рүү улам бүр хандаж байна.
“Goldman Sachs”-ийн мэдээлснээр дата төвүүдийн дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин өсөх төлөвтэй байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орнууд хурмал түлшнээс татгалзаж, цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлээд байгаа.
Гэвч шүүмжлэгчид цөмийн эрчим хүчийг эрсдэлгүй, мөн урт хугацааны цацраг идэвхт хаягдал үүсгэдэг гэж шүүмжилсээр байна.
Эх сурвалж: BBC

#Google, #цөмийн эрчим хүч, #хиймэл оюун ухааны дата төв, #Kairos Power,