Даваа гарагт Канад улс Энэтхэгийн дээд комиссар зэрэг зургаан дипломатчийг Сикх салан тусгаарлагчдын толгойлогчийг хөнөөсөн хэрэгт холбоотой гэж үзэн албадан гаргах шийдвэр гаргажээ.
Харин Энэтхэг улс элч төлөөлөгчөө өөрсдөө Канадаас эргүүлэн татсан гэж мэдэгдээд, Канадын дээд албан тушаалын зургаан дипломатч, түүний дотор дээд комиссарын үүрэг гүйцэтгэгчийг хөөх тушаал гаргаж буйгаа даваа гарагт мэдэгдэв.
Өнгөрсөн жил Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Сикхийн удирдагч Хардип Сингх Нижжарыг нутаг дэвсгэрт нь хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн төлөөлөгчдийг холбоотойг нотлох баримт байгаа гэж мэдэгдсэнээс хойш Хамтын нөхөрлөлийн хоёр орны дипломат харилцаа ихээхэн доройтоод байгаа юм.
Тухайн үед Трюдо “Энэтхэгийн засгийн газрын агентууд олон нийтийн аюулгүй байдалд ихээхэн заналхийлсэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд үргэлжлүүлэн хийсээр байгаа тухай тодорхой нотлох баримтыг засгийн газар хүлээн авсан” гэж мэдэгдэж байв.
Эдгээр үйл ажиллагаанд нууцаар мэдээлэл цуглуулах, албадах, Канад дахь Өмнөд Ази иргэдийг онилох, мөн хүн амины хэрэг, заналхийлэл, хүчирхийлэл зэрэг арав гаруй хэрэгт оролцсон болохыг хэлсэн байна.
Энэтхэг улс Трюдогийн буруутгалыг няцаасаар ирсэн. Даваа гарагт Канадын мөрдөн байцаалтын талаарх алхмыг хэрэгсэхгүй болгож, Трюдог улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөж байна гэж буруутгав.
Канадын морьт цагдаа өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр Энэтхэгийн засгийн газар Энэтхэгийн тэрс үзэлтнүүдийн эсрэг аллага, сүрдүүлэг зэрэг өргөн хүрээтэй кампанит ажил явуулсан, мөн Канад дахь Өмнөд Ази хүмүүсийг онилж, ардчиллын үйл явцад хөндлөнгөөс оролцохын тулд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдсэн байна.
Харин Гадаад хэргийн яам “Хангалттай, тодорхой, баттай нотлох баримтуудыг цуглуулж, Энэтхэгийн зургаан дипломатчийг Нижжарын хэрэгт холбоотой болохыг тогтоосон тул эдгээр хүмүүсийг хөөх шийдвэрийг маш болгоомжтойгоор гаргасан” гэж мэдэгдэв.
Канадын засгийн газар зургаан дипломатчийг Нижжарын хэргээр байцаахын тулд дипломат халдашгүй эрхийг нь цуцлахыг Энэтхэгийн талаас хүссэн ч зөвшөөрөөгүй тул дипломатуудыг хөөхөд хүрсэн байна.
Канад улс нь Пенжаб мужаас гадна хамгийн олон тооны сикх шашинтнууд оршин суудаг газар бөгөөд сүүлийн жилүүдэд болсон жагсаал цуглаан нь Энэтхэгийн засгийн газрыг бухимдуулаад байгаа юм.
Өнгөрсөн жил Нью-Йоркт Сикх салан тусгаарлагчдын өөр нэг удирдагч алагдсан бөгөөд АНУ-ын эрх баригчид уг хэрэгт мөн Энэтхэгийн агентуудыг оролцсон гэж үзэж байгаа.
Эх сурвалж: Reuters

#Канад Улс, #Энэтхэг улс, #Сикх салан тусгаарлагч, #Хардип Сингх Нижжарын аллага,