Израилын агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын эрх баригчид тус улс руу пуужингийн довтолгооноос хамгаалах дэвшилтэт системийн хамт цэргээ илгээхээр шийдвэрлэжээ.
Энэ нь аравдугаар сарын 1-нд Тегеран Израил руу 180 гаруй пуужин харвасны дараа “Израилыг хамгаалах” зорилготой алхам болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт мэдэгдэв.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Патрик Райдер мөн уг дайчилгааг “Иран болон Ираны дэмжлэгтэй бүлэглэлийн дайралтын эсрэг Израилыг дэмжиж, АНУ-ын бие бүрэлдэхүүнийг хамгаалах зорилгоор АНУ-ын армийн сүүлийн саруудад хийсэн өргөн хүрээний зохицуулалтын нэг хэсэг” гэж тайлбарласан байна.
Сүүлийн саруудад АНУ-ын цэргүүд Израилын гадна байрлаж, Израилыг байлдааны хөлөг онгоц болон сөнөөгч онгоцноос хамгаалахад тусалж ирсэн. Гэхдээ Израилын өөрийн цэргийн чадавхыг харгалзан АНУ-ын цэргийн хүчийг сургуулилалтаас өөр зорилгоор тус улсад байршуулах нь ховор тохиолдол юм.
Вашингтоны Израилд байршуулах “THAAD” систем нь АНУ-ын армийн олон давхаргат агаарын довтолгооноос хамгаалах системийн чухал хэсэг бөгөөд энэ нь Израилын аль хэдийн хүчирхэг пуужингийн довтолгооноос хамгаалах системийг улам хүчирхэгжүүлэх болно.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи АНУ-ын шийдвэрийн хариуд “АНУ цэргүүдийнхээ амь насыг эрсдэлд оруулж байна” гэж анхааруулжээ.
“Бид сүүлийн өдрүүдэд бүс нутгийг хамарсан өргөн хүрээний дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаа ба ард түмэн, эрх ашгаа хамгаалахын тулд юуг ч хийхэд бэлэн гэдгийг би тодорхой анхааруулж байна” гэж Аракчи “X” дээр бичсэн байна.
Хэдий хатуу мэдэгдэл хийсэн ч Иран АНУ-тай шууд мөргөлдөхөөс зайлсхийх болно гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын албаны хүмүүс “THAAD” системийг Израилд хэр хурдан байршуулах талаар тодорхой хугацаа өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Израил, #Пентагон, #агаарын довтолгооноос хамгаалах систем,