Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан Олон Улсын прокуроруудын холбооны 29 дүгээр чуулганы хүрээнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан АНУ-ын Ерөнхий Прокуроруудын Үндэсний Холбооны Олон улсын түншлэл, стратегийн хамтын ажиллагааны NAGTRI төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Жина Кабрехо, Сургалт, судалгааны дарга Жанетт Мэннинг нартай уулзлаа.
Уулзалтын үеэр талууд тус холбооноос зохион байгуулдаг олон улсын прокурор, хуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, Монголын прокуроруудыг мөнгө угаах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг хянан шийдвэрлэх, хөрөнгө буцаах чиглэлээр олон улсын туршлага судлах, мэргэшүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон Улсын хамтын ажиллагааны товчооны ерөнхий захирал Лю Жиюаньтай уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын ерөнхий прокурорын газар хоорондын найрсаг хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, цаашид эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх, хиймэл оюун ухааны технологийг прокурорын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн Хятад улсын сайн туршлага, ололт амжилтыг судлах, харилцан дэмжиж ажиллахаар санал нэгдлээ.

#УПЕГ,