“Харбин 2025” Азийн өвлийн спортын 9 дүгээр наадам эхлэхэд 4 сарын хугацаа үлдлээ. Тус наадам нь 2025 оны 2 дугаар сарын 7-14 ны хооронд БНХАУ-ын Харбин хотноо болох юм.
Азийн 34 улсын баг тамирчид спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмын маскот буюу бэлэг тэмдэг нь “Бинбин”, “Нини” гэх Сибирийн барс юм. “Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” уриатай тус наадмыг зохион байгуулагчид мөс цасны спортын онцлогоос шалтгаалж томоохон спорт цогцолборуудыг ашиглалтад оруулж эхлээд байна.
Харбин хотын зочид буудлууд урьдчилсан байдлаар 1600 гаруй тамирчин болон албаны хүмүүсийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгдэж байгаа.
Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид биатлон, кёрлинг, гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, шорт трек, уран гулгалтын төрөлд 50 гаруй тамирчин өрсөлдөхөөр урьдчилсан тоон мэдүүлэг ирүүлээд байгаа талаар МҮОХ-оос мэдээллээ. 

#мүох, #“Харбин 2025” Азийн өвлийн спортын 9 дүгээр наадам,