НЗДТГ болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын эзэмшлийн газарт нийслэл хот холбогдох хууль тогтоомжийн дагуу 2500 айлын орон сууц барихаар боллоо.
2500 айлын орон сууцны төслийн
- Эхний үе шат Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 1008 айлын 5 блок цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий “Харуул-Алтай 2” орон сууцны цогцолбор хотхоныг 2024-2026 онд барьж, ашиглалтад оруулна.
- Хоёрдугаар үе шат Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 576 айлын 6 блок цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий орон сууцны цогцолбор хотхоныг 2026-2027 онд барьж, ашиглалтад оруулна.
- Гуравдугаар үе шат Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 384 айлын 4 блок цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий орон сууцны цогцолбор хотхоныг 2027-2028 онд барьж, ашиглалтад оруулахаар талууд тохиролцлоо.
Улаанбаатар хотын зүгээс хүн амын хэт төвлөрлийг сааруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Баянхошуу, Толгойт, Шархад дэд төвийн ойр орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй. Ингэхдээ нөхөх олговор хэлбэрээр газрыг чөлөөлж, чөлөөлсөн газарт орон сууц барьж байгаа билээ. Тэгвэл энэ ажилд Хил хамгаалах ерөнхий газраас хамтарч, 2500 айлын орон сууцыг үе шаттайгаар барих юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #Хил хамгаалах ерөнхий газар, #хамтран ажиллах санамж бичиг,