Нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусан, өнөөдөр Улсын комисс ажиллаж, хүлээн авлаа.

Өргөтгөлийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр болон бусад холбогдох албаныхан өнгөрсөн 9-р сарын сүүлчээр тус сургуульд ажиллаж, ашиглалтад ороход тулгараад байсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн ачаалал өндөртэй сургуулиудын асуудлыг шуурхай шийдвэрлэж, гурван ээлжийг бүрэн халахад шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж байна.

Барилгын ажлыг "БАББ" ХХК-ийн зураг төслөөр "ЮУВОКҮ" ХХК гүйцэтгэсэн гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

#Боловсролын яам, #Улсын комисс, #14-р сургуулийн өргөтгөл,