Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн эрдэмтдийг энэ сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг эхлүүлсэнд талархал илэрхийлж, энэ судалгаа нь цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар Их Британи Улсын сайн туршлагад үндэслэн төрийн байгууллагуудын нэгдсэн www.gov.mn вебсайтыг хөгжүүлж байгааг онцлов.
ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт “Монгол Улс төрийн байгууллагуудын нэгдсэн вебсайтыг хөгжүүлж, төрийн мэдээ мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод түргэн шуурхай үзүүлэхээр ажиллаж буйг сайшааж, үүний хажуугаар кибер аюулгүй байдлыг анхаарч, хоёр улсын хамтын ажиллагааг эхлүүлж буйд талархал илэрхийллээ.
Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн захирал Майкл ГолдСмит: Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох зорилгоор төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж, судалгааг авсан гэдгийг дуулгаж, монголчууд судалгаанд идэвхтэй оролцож буйг онцлов. Тэрбээр судалгааны үр дүн энэ оны төгсгөлд гарах бөгөөд ЦХИХХЯ-тай хамтран үр дүнгээ танилцуулах болно гэдгийг дуулгасан юм.
Үүний зэрэгцээ, Ц.Баатархүү сайд “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор зорьж буйг онцлон, хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, сансар судлал зэрэг шинэ хуулийн төслүүдийг боловсруулах, мөн хүүхэд залууст код бичих ур чадвар олгох чиглэлд Их Британи Улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Фиона Блайт “Их Британи нь Монгол Улстай боловсролын салбарт маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүүхэд залууст дижитал ур чадвар зэрэг хамтын ажиллагааны үндэс нь кибер аюулгүй байдлын судалгаа болж байна гэдгийг онцолсон юм.

#хиймэл оюун ухаан, #сайд Ц.Баатархүү, #ЦХИХХЯ, #Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт,