Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Mining Week 2024" [Уул уурхайн долоо хоног 2024] чуулга уулзалт энэ сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд (Улаанбаатар хотоос 39км-т) болж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь энэ удаад уул уурхайн салбарын хувьд томоохон эерэг нөлөөллийг үзүүлэхийн сацуу эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий “Mining Week x MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтаар өргөжин зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж буй уг чуулга уулзалтаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг,