Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Кубад үндэсний эрчим хүчний сүлжээ доголдож, одоогоор 10 сая хүн гэрэл, цахилгаангүй болоод байна. Тус улсын цахилгаан сүлжээний оператор компани даваа гарагт мэдэгдэл хийж, цахилгаан тасарсан шалтгааныг шалгаж байгаагаа онцолжээ. Кубад нүүрлээд буй эрчим хүчний хямралын улмаас байсхийгээд л цахилгаан тасалддаг, сүүлийн үед энэ нь удаан хугацаагаар үргэлжилдэг болоод буй.
Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан нь Кубын хямрал, дарамтыг улам ч даамжруулаад буй. Холбоотон Николас Мадурог нь ийнхүү баривчилснаар Куба дахь газрын тосны нийлүүлэлт тасалдаж, энэ нь эрчим хүчний системийг бүр дордуулж байгаа юм. Он гарсаар Куба хоёр жижиг онгоцоор газрын тос хүлээн авсан бөгөөд нэгийг нь Мексикээс, нөгөө нь Ямайкаас авсан хэмээн эх сурвалж мэдээлжээ. Харин нэгэн цагт газрын тосных нь гол нийлүүлэгч байсан Венесуэлээс ямар ч тос аваагүй аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл, Иран дахь цэргийн ажиллагааны дараа комунист удирдлагатай Кубыг авах завшаан өөрт нь тохионо гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Харин Кубын зүгээс хямралыг шийдвэрлэхээр АНУ-тай хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557