Монголын баш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатарыг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр Монголын боловсролын салбарт 4200 гаруй багш дутагдалтай гэсэн судалгаа гарсан. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?
-Багшийн хөгжлийн тухай хууль 2018 онд батлагдсан. Багш мэргэжлээр төгсөж байгаа хүний мэдээллийг БШУЯ хадгалах ёстой. Боловсон хүчний хомсдолыг арилгах олон арга бий. Гол шалтгаан нь цалин хөлс, амьдралын баталгаа, ажлын ачаалал, эцэг эхийн дайралт шүү дээ. Энэ шалтгаануудыг л арилгаад, тогтолцоогоо өөрчилчих юм бол Монголын боловсролын салбар багшийн хомсдолд орохгүй.
-Гэтэл харьяа яамны зүгээс шалтгаан нь ил байхад тогтолцоогоо өөрчлөхийн оронд 45 хоногийн сургалтаар багш бэлтгэх гээд журам гаргачихсан. Энэ байж болох шийдэл юм уу?
-Салбарын сайдын хийсэн энэхүү мэдэгдэл бол байж болох хамгийн муу хувилбар гэж хэлмээр байна. Жишээлбэл, бага ангийн 100 багш хэрэгтэй байлаа гэж бодоход тэдгээр багшид орон сууцны хөнгөлөлттэй зээл өгдөг ч юм уу, ипотекийн зээлийг нь асуудалгүй гаргаад өгчих л дөө. Өнөөдөр багш нар мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гол шалтгаан нь цалин хөлсний хэмжээ. Гэтэл салбарын сайд багш нар 3.8 сая төгрөг авч байгаа гээд ямар ч судалгаагүйгээр худал хэлж байгаа нь харамсалтай. Хувийн сургуулиудын багш нар л тэр хэмжээний цалин авч магадгүй. Гэтэл ардын хүүхдүүдэд хичээл заадаг ерөнхий боловсролын сургуулиудын багш нар гар дээрээ сая гаруй төгрөгийн цалин авч байна. Энэ нийгэмд хэн ч энэ мөнгөөр амьдрахад хэцүү.
-Заах аргачлал гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Үүнийг 45 хоногт сурах боломжтой юм уу?
-Хэдийгээр байж болох хувилбар ч гэлээ хуулиндаа багш мэргэжлийг зөвхөн багш бэлтгэдэг магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль бэлтгэнэ гэж заачихаад түр курсээр багш бэлтгэнэ гэж хэлж байгаа нь тоогүй. Багш болохын тулд 4-5 жил сурдаг. Сургууль төгссөн л бол багш болчихдоггүй. Жилээс жилд хөгжиж байдаг онцгой мэргэжил. Гэтэл салбарын сайд энэхүү мэдэгдлээрээ энэ мэргэжлийг эзэмшсэн мянга мянган боловсон хүчний эрхийг зөрчиж байна. Би ч ялгаагүй 10 гаруй жил багшилсан. Гэхдээ хэзээ ч өөрийгөө сайн багш гэж боддоггүй. Илүү их сурч, хөгжих юм сан гэж боддог. Үүнтэй адил багшийн заах арга зүйг 45 хоногт заана гэдэг арга ядсан хэрэг л гэж хэлэхээр байна.
-Ахмад багш нарын хувьд ихэнх нь эргээд ажиллах хүсэлтэй байдаг юм билээ. Тэдгээр багш нарыг ажиллуулах зохицуулалт хийвэл хэр үр дүн гарах бол?
-Эхлээд монгол хүний дундаж наслалтыг харсан нь дээр байх. Улс өөрөө үүнийг судлах ёстой. Багшийн ажилд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ тогтоосон юм ч алга. Эхлээд эрүүл мэндийг нь хамгаалчих. Олон багш тэтгэвэртээ ч гарч чадалгүй самбарынхаа өмнө амьсгал хураахыг би харсан. Үнэндээ багш нарын хувьд эрүүл мэнд нь их доройтож байж гавьяаны амралтдаа гардаг. Учир нь багш хүн насан туршдаа хүүхдийн чанга дуунд “амьдардаг”. Мөн анги дүүргэлтийн улмаас орчны агаарын бохирдолд өртөх нь бий. Ингээд чих нь дүлийрэх, зүрх судасны өвчтэй болох, дор хаяж байнга зогссоноос шалтгаалаад судас нь өргөсөх гээд мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөөд байна.
-Багшийн цалингийн асуудлыг их олон жил ярьж байгаа хүний нэг нь та. Шийдвэрлэгдэхгүй удаад байгаа шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-Багш нарын үндсэн цалин 1.4 сая, үйлчилгээний ажилтны цалин 900 мянган төгрөг байгаа. Манай холбоо Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхийг олон жил шаардаж байна. Цаашлаад багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах олон арга хэмжээг Засгийн газраас авах ёстой. Өнөөдөр боловсролын салбар багшийн бус сэтгэлийн хомсдолд орчихоод байна. Багшийн мэргэжлээрээ ажиллах юм сан гэсэн мянга мянган боловсон хүчин өнөөдөр амьдрахын эрхэнд өөр салбарт, өөр ажил хийгээд явж байна. Тиймээс Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нарыг орон сууцжуулах бодлогоо Засгийн газар яаралтай гарга. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Бид цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа. П.Наранбаяр нь багш мэргэжилгүй хэр нь өөрийгөө багш гэж сурталчилдаг. Сайд болсноосоо хойш боловсролын салбарыг бужигнуулж байна. Багш нарын цалинтай холбоотой бодлогогүй байр сууриудыг УИХ-ын чуулганы индрээс өгсөн. Саяхан Монголын багш нар 1000 ам.долларын цалин авч байгаа мэтээр худал ярьсан. Мөн курсийн багш бэлтгэх болчимгүй шийдвэр гаргаж, нийгмийг талцууллаа. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд нь салбарын сайдыг огцруулах эрхтэй.
-Уг нь цалингийн задаргааг нь харахад багш нарт олон нэмэгдэл бодогддог юм билээ?
-Боловсролын салбарын багш, ажилчид хоолны мөнгө ч үгүй ажилладаг. Унааны мөнгө гэж сард 11 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөөр хоёр удаа такси бариад дуусна. Ядаж өдрийн 2000 төгрөгөөр гэж тооцоод 44 мянган төгрөг болгомоор байна. Яагаад боловсролын салбарт олигтой хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бэ. Учир нь хувийн сургуулиудын төлөөлөл өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг бий болгох гээд улайрч байна. Тиймээс боловсролын сайдыг огцруулахгүй бол удахгүй болох багш нарын баяраараа бид ажил хаялт зарлахад ч бэлэн байна.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)

#онцолсон, #Д.Мөнхбаатар,