Израилын Ливан руу хуурай газраар түрэмгийлэх ажиллагаа мягмар гарагийн шөнө эхэлж, цэргүүд хилийн бүс дэх Хезболла бүлэглэлийн объектуудад “хязгаарлагдмал” дайралт хийж эхэлсэн болохыг Израилын цэргийнхэн мэдэгдэв.
Хилийн ойролцоо байрлах эдгээр бай нь “Израилд шууд аюул заналхийлж байна” гэж Израилын Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд дурджээ.
Мөн “Израилын Агаарын цэргийн хүчин болон Израилын зэвсэгт хүчний их буунууд тус бүс нутаг дахь цэргийн объектуудад нарийн цохилт өгөх байдлаар хуурай замын хүчинд дэмжлэг үзүүлж байна” гэж нэмж өгүүлсэн байна.
Даваа гарагт Израилын арми Ливаны нийслэлээс өмнө зүгт Хезболла бүлэглэлийн эзэмшилд байдаг барилгуудын ойролцоох оршин суугчдыг бүс нутгаас явахыг анхааруулснаас хойш нэг цагийн дараанаас хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож эхэлжээ.
Өчигдөр мөн Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант тус улсын хойд хэсгийн орон нутгийн зөвлөлийн дарга нарт хандан Ливаны өмнөд хилийн дагуу дайны дараагийн үе шат удахгүй эхлэх бөгөөд бараг жил орчим үргэлжилсэн хил дамнасан дайны үеэр Хезболлагийн пуужингаас зугтсан израилчуудыг гэрт нь буцааж болно гэж мэдэгдсэн байна.
Тэрээр цэргүүдэд хандан “Бид та бүхний хүч, бусад хүчин, агаараас, далайгаас, хуурай газраас гээд шаардлагатай бүх арга хэрэгслийг ашиглах болно. Амжилт хүсье” гэж хэлжээ.
Өчигдөр хийсэн Израилын мэдэгдлийн дараа Ливаны цэргүүд өмнөд хилийн дагуу байрлах байрлалаас тав орчим километр ухарсан болохыг Ливаны аюулгүй байдлын албаны эх сурвалж мэдээлэв.
Ливаны арми Израилтай томоохон мөргөлдөөн гарах бүрт шууд оролцохоос зайлсхийж ирсэн бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд үргэлжилж буй хурцадмал байдал, дайсагналын үеэр Израилын арми руу гал нээгээгүй юм.
Израилын зүгээс Ливаны хилийн ойролцоох тус улсын хойд хэсэгт орших Метула, Мисгав Ам, Кфар Гилади зэрэг газруудыг цэргийн хаалттай бүс хэмээн зарласан байна.
Хезболла бүлэглэлийн хамгийн хүчирхэг удирдагч болох Хассан Насраллаг нас барснаас хойш анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ бүлэглэлийн дэд удирдагч Наим Кассем “эсэргүүцлийн хүчин хуурай замын байлдаанд бэлэн байна” гээд, “Тэмцэл урт байж магадгүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ бид 2006 онд ялалт байгуулсан шигээ ялах болно” гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Ливан улс, #хуурай замын дайралт,