ТАЙЛАНТ ХУГАЦААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ

2024-2025 онд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллав.

2025-2026 онд Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аялал жуулчлалын дэд хороонд харьяалагдан ажиллаж байна.

2024-2026 онд Монгол-Германы парламентын бүлгэм, Монгол-Сингапурын парламентын бүлгэм, Монгол-Японы парламентийн бүлгэм, Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентийн бүлгэм, Монгол-Мексикийн парламентийн бүлгэмийн гишүүнээр тус тус ажиллаж байна.  

viber_image_2026-11-11_10-14-10-601.jpg

 ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Э.Одбаяр 2024 оны 7 дугаар сарын 10-наас 2025 оны 6 дугаар сарын 18-ныг хүртэл Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар ажилласан.

Засгийн газрын шийдвэр, хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиг үүргийн хүрээнд DME (Design, Monitoring and Evaluation) үнэлгээний олон улсын нэвтэрүүлж шинэ шатанд гаргасан. Засгийн газар 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг сайжруулах зорилт тавин ажилласан.

viber_image_2026-11-11_10-14-11-976.jpgviber_image_2026-11-11_10-14-14-022.jpg

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Германы Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг Ази тивээс анх удаа тогтоолгосон. Монгол Улс энэ индексийг Ази тивээс анх удаа тогтоолгосноор үнэлгээний чадавхын суурь түвшингээ тодорхойлж, олон улсын арга зүйг нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдсэн. Үнэлгээний тогтолцоо бэхжсэнээр бодлогын үр дүн сайжирч, гадаад хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын орчин таатай болох эхлэл тавигдсан юм.

Төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр:

1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэрэгжүүлэх зөвлөмж, чиглэл өгсөн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 26 дугаар хуралдаанд танилцуулж, судалгааны үр дүнд боловсруулсан 60 зөвлөмжийг салбарын сайдад хүргүүлж ажилласан.

Судалгаагаар, салбарын эрх зүйн орчин, байгууллагын үндсэн үйл ажиллагаа, процессын үр ашиг, ажлын давхардал, шийдвэр гаргалтын хурд, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлж, сайжруулах боломжийг тодорхойлж, зөвлөмжийг хүргүүлсэн нь, тус салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүртээмжтэй, шуурхай, чанартай төрийн бодлого, үйлчилгээг хүргэх, албан хаагчдын ажиллах орчин, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн тогтолцоог бий болгож чадсан юм.

2. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад процессын дахин инженерчлэлийн судалгааны ажлыг эхлүүлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн Ерөнхий Газраас тавьсан хүсэлтийн дагуу хамтарсан ажлын хэсгийг байгуулж, 2025 оны 04 дүгээр сард  цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 11 алба, нэгжид бүтэц, зохион байгуулалт, алба хаагчдын ажлын ачаалалд чиглэсэн процессын дахин инженерчлэлийн цогц судалгаа, шинжилгээг эхлүүлсний үр дүнд салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулснаар салбарын бүтээмж, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах нөхцөл бүрдсэн.

3. Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг тогтолцоог бүрдүүлэх ажлын эхлэлийг тавьж, эрсдэлийн удирдлагын  бодлогыг баталсан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т төрийн байгууллагын эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ авах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоог хөгжүүлэх зорилтыг тусгасан.

Энэ хүрээнд төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын өнөөгийн нөхцөл байдлын суурь судалгаа хийж, үр дүнд нь “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого”, аргачлал, хэрэгжүүлэх зааврыг олон улсын стандарт, ОУ-ын COSO зөвлөмжийн дагуу боловсруулж төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг нэгдсэн бодлого, арга зүйн хүрээнд хөгжүүлэх үндэс суурийг тавьсан.

viber_image_2026-11-11_10-14-12-467.jpgviber_image_2026-11-11_10-14-12-977.jpgviber_image_2026-11-11_10-14-13-478.jpg

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

·         Хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд дараах хуулийн төслүүдийг бусад УИХ-ын гишүүдтэй хамтран санаачилж УИХ-аар хэлэлцүүлсэн. Үүнд:

1.    Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх ойн жагсаалтад Тулгар төр (Хүннү) байгуулагдсаны ой, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, 1990 оны Ардчилсан хувьсгалын ойг нэмэхээр өөрчлөлт оруулсан. Ингэснээр наадам төрт ёс, түүхийн залгамж чанарыг бүрэн илэрхийлж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх түүхэн ач холбогдолтой болсон.

2.    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

УИХ-ын дарга нь аль нэг намын эрх ашгийг хамгаалагч биш, олон намын төлөөлөл бүхий парламентын төвийг сахисан удирдагч байх ёстой. Ийм учраас УИХ-ын даргын давхар ажил эрхлэх хязгаарлалтыг тодорхой болгож, хурлыг төвийг сахисан байдлаар удирдах нөхцөл бүрдүүлэх үүднээс МУИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн хамт санаачлан өргөн барьсан байна. Хуулийн төсөл батлагдвал УИХ-ын дарга нь сонгогдсон өдрөөсөө эхлэн улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлж, аль нэг намын дотоод өрсөлдөөн, эрх ашигт татагдан орохгүйгээр төвийг сахин ажиллах боломж бүрдэх юм. Түүнчлэн УИХ-аас байгуулах аливаа түр хороодын тоог хязгаарласан заалтыг хүчингүй болгосноор парламентын хяналт тавих эрх бүрэн утгаараа хэрэгжиж, цөөнхийн эрх баталгаажих юм.

3.    Асрах үйлчилгээний тухай анхдагч хууль

Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь асрах үйлчилгээг нийгмийн халамж, туслах хэлбэрээс салгаж, хүний эрхэд суурилсан, бие даасан, мэргэжлийн салбар болгон хөгжүүлэхэд чиглэсэн юм. Асрах үйлчилгээг анх удаа бие даасан хуулиар зохицуулж, "тэтгэмж, халамж" гэж харахаас илүүтэй, бусдын тусламж шаардлагатай иргэдийн амьдралын чанар, нэр төрийг хамгаалсан бие даасан тогтолцоо болгох зорилготой.

   4.   Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга)

Өмнө нь иргэд Цэцэд зөвхөн "мэдээлэл" гаргах хэлбэрээр ханддаг байсан бөгөөд энэ нь ихэвчлэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ерөнхий байдлаар хянахад хязгаарлагддаг байв. Түүнчлэн, төрийн байгууллага, шүүхийн тодорхой шийдвэрээс болж иргэний үндсэн эрх шууд зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах эрх зүйн боломж явцуу байсан. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нь Монголын шүүх, эрх зүйн тогтолцоонд "Үндсэн хуулийн гомдол"-ын институтийг жинхэнэ утгаар нь нутагшуулах түүхэн шинэчлэл болно гэж үзсэн.

     5.   Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол үзэл санаа нь малчин өрхийн амьдралын хэв маягийг хамгаалах, гэр бүл салалт, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах, залуу малчдын залгамж халааг хадгалахын зэрэгцээ хүүхдийн сурч боловсрох эрхийг уян хатан хэлбэрээр хангах явдал юм. Малчин өрхийн хүүхдийг эцэг, эхийнх нь хүсэлтэд үндэслэн 6 настайд нь биш, 8 настайд нь сургуульд элсүүлэх сонголтыг хуульчилж байна. Одоогийн тогтолцоогоор 6 настай хүүхдээ сургуульд сургахын тулд ээж нь дагаж сумын төв рүү явж, аав нь хөдөө мал дээрээ үлдсэнээр малчин гэр бүл хоёр хуваагдах, улмаар гэр бүл салах, архидалт, ганцаардал зэрэг нийгмийн олон сөрөг үр дагавар гардаг байдлыг хуулиар шийдвэрлэнэ.

      6.  Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

            Хуулийн төслөөр газар олгох эрхийг орон нутагт шилжүүлж, шат дамжлагыг цөөлөхийг зорьсон. Аймаг, сумд газрын зориулалтыг ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрчлөх эрхтэй болно. Төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох хүрээг өргөжүүлж, газрын зориулалтыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохдоо нийслэлээс шилжин ирсэн, гамшгийн улмаас орон гэргүй болсон, халамж шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүйгээр газар олгох нөхцлийг бүрдүүлэх юм. Мөн ой, ус, ашигт малтмал, тусгай хамгаалалттай газрын орон зайн мэдээллийг нэгдсэн цахим системд заавал бүртгэнэ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд газар олголт хурдан, чирэгдэлгүй болж, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэн, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саармагжих юм. Түүнчлэн газрын давхцал, маргаан буурч, нийслэл болон орон нутгийн хоорондын тэгш бус зохицуулалт арилах боломж бүрдэх билээ.

      7. "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөл

Улаанбаатар хотод 1992 оноос хойших олгосон газар, тэдгээрийн ашиглалтын байдлыг хянан шалгахаар байгуулах түр хороо нь нийслэлийн түүхэнд байгаагүй том хэмжээний, тогтолцооны шинэчлэл рүү чиглэсэн алхам бөгөөд дараах ач холбогдол, үр дүнгүүдийг дагуулна.

-       Иргэдийн амьдрах орчныг боомилж, нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламжийн зориулалттай газруудыг хэн, ямар шийдвэрээр хувийн компаниудад олгосныг ил тод болгоно.

-       Сүүлийн жилүүдэд хотод тохиолдож буй үерийн аюулын гол шалтгаан болох үерийн далан, голын сав газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст хууль бусаар олгогдсон газруудыг тогтоож, эрсдэлийг үнэлнэ.

-       Ингэснээр үе үеийн хотын дарга нар, газрын албаны удирдлагуудын гаргасан нууц тогтоол, шийдвэрүүд иргэдэд ил тод болно.

-       33 жилийн хугацаан дахь газар олголтын бүх шийдвэрийг архивлан, цахимжуулж, давхцал болон зөрчлийг илрүүлэх нэгдсэн хяналтын суурийг бэлдэнэ.

-       Газартай холбоотой шийдвэр гаргадаг албан тушаалтнууд болон бизнесийн бүлэглэлүүдийн хууль бус харилцааг хязгаарлах дохио болно.

nuur.jpg

        АЖИЛЛАСАН АЖЛЫН ХЭСЭГ

1.    Улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан энэхүү ажлын хэсэг нь Улс төрийн намын тухай хуулийг (шинэчилсэн найруулга) дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдааны шат шатны хэлэлцүүлэгт зориулж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж оруулсан.

Улс төрийн намууд өөрсдийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуульд нийцүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх эцсийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгаж хуульчилсан. Энэ нь намуудад хуулиа дагаж мөрдөх, дотоод шинэчлэлээ хариуцлагатай хийх боломжийг олгосон гол үр дүн юм.

2.    Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан эдгээр ажлын хэсгүүдийн гол үр дүн нь Монгол Улсын бизнесийн орчинд үе шаттай шинэчлэл хийж, 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр "Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль" болон түүнийг дагасан багц хуулиудыг УИХ-аар эцэслэн батлуулсан явдал юм

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль батлагдаж, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг нийт 90 гаруй хуульд нэг дор өөрчлөлт оруулж чадсан

Олон шатны зөвшөөрөл, мэдэгдэл, төрийн албан тушаалтны үзэмжээр шийдэгддэг зохицуулалтуудыг цөөлсөн нь бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хууль эрх зүйн хувьд хааж өгсөн хамтын ажиллагааны маш том ач холбогдолтой үр дүн болсон гэж дүгнэж байна.

viber_image_2026-11-11_10-14-16-532.jpg

3.    Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуулиудын ажлын хэсэгт ажиллаж байна.

УИХ-ын хэд хэдэн гишүүдээс парламентын бүтэц, зохион байгуулалт, чуулганы дэг болон хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бие даасан олон өөр төслүүдийг өргөн мэдүүлсэн байсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу нэг төрлийн харилцааг зохицуулж буй, ижил зорилготой хуулийн төслүүдийг тус тусад нь хэлэлцэх биш, нэгтгэн нэг системтэйгээр хэлэлцэх хууль зүйн практик байдаг. Иймд эдгээр төслүүдийг дундаас нь зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж, илүү чанартай хуулийн эхийг боловсруулахын тулд УИХ-ын даргын захирамжаар тусгай ажлын хэсгийг байгуулсан.

viber_image_2026-11-11_10-14-16-022.jpg

·         Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны гишүүний хүрээнд

Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хуралдсан.

Хуралдаануудаар салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, үйлчилгээний чанар, хүний нөөц, хил орчмын аялал жуулчлал, олон улсын хамтын ажиллагаа болон санхүүгийн дэмжлэгтэй холбоотой асуудлуудыг шат дараатай хэлэлцсэн байна. Дэд хороо салбарын эдийн засгийн үр өгөөж, хөгжлийн чиг хандлагыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр цаашдын үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлж, энэ хүрээнд аялал жуулчлалын бодлого, зохицуулалт хариуцсан нэгжийн тайланг сонслоо. Мөн холбогдох байгууллагуудад албан ёсны чиглэл хүргүүлснээр бодлогын хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.

viber_image_2026-11-11_10-14-15-021.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,