Энэ оны эхээр Хятадын цөмийн хөдөлгүүртэй хамгийн сүүлийн үеийн довтолгооны шумбагч онгоц живсэн болохыг АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан пүрэв гарагт мэдэгджээ. Энэ нь цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхээр зорьж байгаа Бээжингийн хувьд ичгүүртэй явдал юм.
Хятад улс аль хэдийн 370 гаруй хөлөг онгоцтой дэлхийн хамгийн том тэнгисийн цэргийн флоттой боловч шинэ үеийн цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаа.
Тэгвэл нэрээ нууцалсан АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтны хэлснээр таваас зургадугаар сарын хооронд Хятадын шинэ загварын цөмийн хөдөлгүүртэй довтолгооны шумбагч усан зогсоол дээр байхдаа живсэн байна.
Шумбагч онгоц юунаас болж живсэн болон тухайн үед онгоцонд цөмийн түлш байсан эсэх нь тодорхойгүй байгааг албаны хүн хэлжээ.
“Бэлтгэл сургуулилалтын стандарт, тоног төхөөрөмжийн чанарын талаарх тодорхой асуултуудаас гадна энэ үйл явдал нь Хятадын Ардын Чөлөөлөх армийн дотоод хариуцлага, авлига хээл хахуульд нэрвэгдсэн Хятадын батлан хамгаалах салбарын хяналтын талаар эргэлзээ төрөхөд хүргэж байна” гэж албаны хүн хэлсэн байна.
Мөн ХАЧА-ийн Тэнгисийн цэргийн хүчин энэ үйл явдлыг нуухыг оролдох нь “гайхах зүйл биш” гэж нэмж хэлэв.
“Planet Labs”-ийн зургадугаар сард хиймэл дагуулаас авсан зураг дээр шумбагч онгоц байрлаж байсан Вучанг усан онгоцны үйлдвэрт ачаа өргөгч хэд хэдэн кран байгаа нь харагджээ.
2022 оны байдлаар Хятад улс зургаан ширхэг цөмийн цэнэгт хошуу бүхий баллистик пуужин тээвэрлэх, хөөргөх зориулалттай шумбагч онгоц, зургаан ширхэг цөмийн эрчим хүчээр ажилладаг довтолгооны шумбагч, 48 дизель хөдөлгүүртэй довтолгооны шумбагч онгоцтой болохыг Пентагон Хятадын армийн талаарх тайландаа дурдсан байна. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яам Хятадын шумбагч онгоцны хүчин 2025 он гэхэд 65, 2035 он гэхэд 80 болж өснө гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ХЯтад, #цөмийн шумбагч,