Сүхбаатарын хөшөөг босгож, Жанрайсэг бурхныг бүтээж, Дайчин Вангийн хүрээний зургийг сэргээн зурж, орчин цагийн анхны баримлуудын нэг "Эмнэг сургагч" баримлыг урласан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, ардын уран зураач Нямын Жамбаагийн Адуучин, Ард аюуш, Ажилчин зэрэг бүтээл нь Булган аймгийн Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна.
1910 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн бөгөөд 7-8 насандаа нагац ах Лувсан гэлэнд шавилан, төвөд ном заалгаж эхэлжээ. 10 гаруй настай байхдаа эцэг, эхээсээ хагацжээ.
Шашны бага, дунд сургууль дүүргэж, домын дамжаа барьсан байна. Улмаар чойрын уншлагатай болж, Вангийн хүрээний нэгэн дацанд туслах унзад, тахилч зэргээр ажиллажээ. Тэрээр балин тахил хийхийн зэрэгцээ хуучин бурхныг хуулан зурах, барих ажил хийж эхэлжээ. 1936 онд нийслэл хотноо шилжин амьдарч, Дашчоймбол дацанд лам болсон. Төрөөс ядуу, дунд лам нарыг хар болгож, нийгмийн тустай хөдөлмөрт шилжүүлэх бодлого явуулсан үед лам нарын артельд орж ажилласан байна. Энэ үеэс шавраар баримал хийхийг бие даан сурч эхэлжээ.
Түүнийг европ зургийн арга барил эзэмшихэд зөвлөлтийн сургагч мэргэжилтэн Помаренцов, Пушков нар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ажлын дараа бүлгэмд сууж, манай хожмын нэрт уран бүтээлчид Чойдог, Гаваа, Намхайцэрэн, Ядамсүрэн нараар хичээл заалгаж байв. Улсын зэрэгтэй барималчны үнэмлэх гардаж, “Улсын ударник” цол хүртсэн байна.
Жанжин Сүхбаатарын хөшөө босгох ажилд оролцуулахаар түүнийг зураг, урлалын газар шилжүүлэн ажиллуулжээ. Ингэж Чоймболын удирдлагаар Сүхбаатарын хөшөөг босгосон байна.
1948 оны сүүлчээр Мебелийн үйлдвэр байгуулахад баримлын тасгийнхаа хамт тэнд шилжин очсоноор түүний бие даасан өөрийн гэсэн өнгө аястай бүтээлүүд туурвих бололцоо нээгджээ. Тухайлбал: “Эмнэг сургалт” /1947/, “Анчин” /1947/, “Сур харвалт”, “Саальчин” (1949) зэрэг баримлыг бүтээж, зарим бүтээлийн эх загвар нь Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн санд хадгалагдах болсон.
1950-иад оноос эдүгээгийн Удирдлагын хөгжлийн Академийн үүдэн дэх Д.Сүхбаатарын хөшөөг босголцож, “Сүхбаатарын бага нас”, “Жанжин Чойбалсан”, “Айраг”, “Шуурга” (бүгд гипс), “Ухуулах хуудас”, “Хээлтүүлэгт” (цаасан шуумал) зэрэг баримлыг барьжээ. 1960-аад онд түүний эх загвараар Сүхбаатар хотод Д.Сүхбаатарын хөшөө, Ховд аймгийн Манхан суманд баатар Олзвойн хөшөөг барьж, “Доомборчин”, “Бичгийн хүн”, “Оторчин”, “Ногоочин” зэрэг гипсээр үйлдсэн баримлуудыг хийжээ. Ийм учраас 1962 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, 1963 онд Төрийн шагнал авчээ.
Хийж бүтээх урам зориг орсон уран бүтээлч Дорнод аймгийн Гурван загал суманд Манлай баатар Дамдинсүрэнгийн хөшөө (1967), Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Г.Бумцэндийн цээж баримал (1970) зэргийг барьжээ.
Олон гипс, шуумал баримлууд, баралефь баримлууд бүтээсэн. 1970-аад оны сүүлчээс тэрбээр шашны урлагийн чиглэл рүү эргэн орж Эрдэнэзууг сэргээхэд оролцож, Гомбо, Махгал, Лхам, Гонгор зэрэг 7 бурхан, Амарбаясгалант хийдэд дөрвөн Махранз бурхан, “Занабазар”, “Богдзонхов”, “Жавуужав”, Гандантэгчилэн хийдэд “Бурхан багш”, “Дүйнхор”, “Логшир” бурхан, Булганы хийдэд “Богд зонхов”, “Лхам" бурхныг тус тус бүтээж, Вангийн хүрээний зургийг сэргээн зуржээ.
Мөн бэлэг дурсгалын зориулалттай шаазан эдлэл, багийн төрлийн бүтээлүүд олныг бүтээсэн. Тэрбээр өндөр Жанрайсэгийг эхлээд 70 см, дараа нь 2м 60 см-ийн өндөртэй хийж, дараа нь зөвлөхөөр ажиллан бусад урчуудын хамт 26 м 60 см-ийн эх бурхныг сэргээн бүтээсэн. Энэхүү гавьяа зүтгэлийг нь төр засгаас үнэлж, 1996 онд Ардын зураач хэмээх эрхэм хүндэт цол хүртээсэн байна.
Улаанбаатар хотын орчин цагийн анхны баримлуудын нэг "Эмнэг сургагч" баримлыг 1948 онд ардын зураач Н.Жамбаа эх загварыг гаргаж, 1958 онд түүний шавь Л.Дашдэлэгээр удирдуулсан УНХ-ны баримлын тасгийн барималчид хүрлээр цутгаж материалыг сайжруулжээ. Энэхүү баримлын нэг ихэр нь Х.Чойбалсангийн өвлийн ордон буюу 30-р байрны хойд талбайд, усан оргилуурын голд байдаг бөгөөд уг баримлаас хэмжээний хувьд арай жижиг, материалын хувьд өөр юм. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан. Баримлын гипсэн эх загвар Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ.

#Булган, #"Эмнэг сургагч" баримлын эх загвар, #Эмнэг сургагч,