Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский НҮБ-ийн хуралд оролцохоор АНУ-д хүрэлцэн ирээд байгаа бөгөөд түүний айлчлалыг дуусахаас өмнө Жо Байден Украинд үзүүлэх 8 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж зарлалаа.

Тусламжийн багцад анх удаа 130 км хүртэлх тусгалтай “Joint Standoff Weapon” гэх зэвсэг багтсан байна. Байгаа өндөр нарийвчлалтайгаар онох чадвартай бөмбөг нь агаар-газар ангиллынх аж.

Байден мэдэгдэлдээ Украиныг дэмжих нь АНУ-ын нэн тэргүүний зорилт болохыг хэлээд, “Тийм ч учраас би өнөөдөр Украины аюулгүй байдлын тусламжийг нэмэгдүүлж, Украиныг энэ дайнд ялахад туслах хэд хэдэн нэмэлт арга хэмжээг зарлаж байна” гэж хэлэв.

Шинэ тусламжийн дийлэнх хэсгийг буюу 5.5 тэрбум ам.долларыг АНУ-ын санхүүгийн жил ирэх даваа гарагт дуусахаас өмнө олгох бол үлдсэн 2.4 тэрбум ам.долларыг нь Украины аюулгүй байдалд туслах санаачилгаас санхүүжүүлэх гэнэ. 

Багцад агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем, нисгэгчгүй агаарын систем, агаар-газар ангиллын зэвсэг багтсанаас гадна Украины батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн баазыг бэхжүүлж, үйлдвэрийн засвар үйлчилгээ, тогтвортой байдлыг хангахад зарцуулагдана гэж Байден мэдэгдсэн байна.

Мөн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийг сэргээн засварлаж, нэмэлт пуужингийн хамт Украин руу илгээхээр төлөвлөж байгааг хэлжээ.

Түүнчлэн Украины “F-16” сөнөөгч онгоцны нисгэгчдийн сургалтыг өргөжүүлж, ирэх онд 18 нисгэгч шинээр бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг Пентагонд даалгаснаа Байден мэдэгдсэн байна.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, Оросын хориг арга хэмжээнээс зайлсхийх боломжийг хаахын тулд АНУ “олон улсын холбоотнуудтайгаа хамтран дэлхийн криптовалютын сүлжээ”-г таслан зогсоох арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

Нэгдүгээр сард албан тушаалаасаа огцрох Байден мөн Украиныг дэмждэг 50 гаруй орны хүчин чармайлтыг зохицуулах зорилгоор ирэх сард Германд батлан ​​хамгаалах бүлгийн удирдагчдын түвшний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #УКраин, #цэргийн тусламж,