Дэм Жуди Денч, Жон Сена нар “Meta” компанийн хиймэл оюун ухаан (AI) бүхий чатботод дуу оруулахаар болжээ.

Хэрэглэгчид мөн Авквафина, Кигэн Майкл Ки эсвэл Кристэн Бэллийн хоолойгоор чатботоос мэдээлэл авах боломжтой байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг жил тутмын “Connect” бага хурлынхаа үеэр энэ тухай мэдэгджээ.

Түүний хэлснээр “Meta”-ийн хиймэл оюун ухаан бүхий чатботод бодит хүний дуу хоолойг ашигласнаар жинхэнэ хүнтэй ярилцаж буй мэдрэмжийг өгөхөөс гадна текстээр харьцсанаас илүү хялбар байх гэнэ. 

Чатботын өөр нэг онцлог нь хэрэглэгчдийн авсан гэрэл зургийг таньж, зураг дээрх зүйлийн талаар мэдээлэл өгөх чадвартай. Мөн хүссэн өөрчлөлтөө тайлбарлах байдлаар ямар ч зургийг засварлах боломжтой функц байгаа аж.

Тус компанийн мэдээлснээр одоогийн байдлаар “Meta AI”-г сард 400 гаруй сая хэрэглэгч ашиглаж байгаа бол тэдний 185 сая нь долоо хоногийн дотор давтан ашигладаг байна.

Арга хэмжээний үеэр Зукерберг мөн “Meta”-ийн хөгжүүлж буй “Orion” нэртэй өргөтгөсөн бодит байдал (AR)-д зориулсан нүдний шилний анхны загвараа танилцуулжээ.

Олон хүн “Orion” нүдний шилийг тэдний харж байсан “хамгийн галзуу технологи” гэж тодорхойлдог болохыг хэлсэн байна. Хэрэглэгчид “Orion”-той гарын хөдөлгөөн, дуу хоолой, бугуйнд зүүдэг интерфейсээр дамжуулан харилцах боломжтой аж.

Түүнчлэн холимог бодит байдал (mixed reality)-д зориулсан “Quest” цувралын шинэ хувилбар болох “Quest 3S”-ийг арга хэмжээний үеэр танилцуулжээ. Шинэ загварын төхөөрөмжийн үнэ 300 доллароос эхэлнэ.

Сүүлийн жилүүдэд “Meta” хиймэл оюун ухаан, өргөтгөсөн бодит байдал болон бусад метаверс технологийн хөгжүүлэлтэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Тус компани энэ жил шинэ төслүүдэд 40 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолж байгаа нь түүхэн дээд амжилт юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “Facebook”, “Instagram” болон “WhatsApp” платформыг эзэмшдэг тус компанийн зах зээлийн үнэлгээ энэ он гарснаас хойш 60 гаруй хувиар өсөөд байна.

Эх сурвалж: BBC

#Meta, #чатбот, #Meta Ai, #Orion нүдний шил, #Quest 3S,