Улсын Их Хурлаас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.26) Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танихимд зохион байгууллаа.

Танхим болон цахимаар зохион байгуулагдаж буй энэхүү олон нийтийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг даргалан явуулсан. Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Хөгжлийн мега төслүүдийн одоогийн нөхцөл байдал” сэдэвт илтгэл танилцууллаа. Эдийн засгийн өсөлт оны эцсээр 5.6 хувь, инфляц 6.5 хувь, иргэдийн бодит орлого 17 хувиар өсөх төлөвтэй байгааг онцлоод, хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулсан.

Тэрбээр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр тусгасан гэдгийг тодотгосон. Тухайлбал, экспортыг дэмжих зорилгоор Хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн терминал, Босоо тэнхлэгийн төмөр замын хоёр төсөл, эрчим хүчийг дэмжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн 220 кВ ЦДАШ, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр зэрэг төслүүдийг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Зэс боловсруулах цогцолбор, Ураны төсөл, үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Нүүрс-хими, кокс химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Ус дамжуулах шугам зэрэг боловсруулах долоон үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, “Үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дараа нь Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал “2025 оны төсөв: Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалт” сэдэвт илтгэл танилцуулав. Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бодлогын холбогдох баримт бичгүүдэд үндэслэн ирэх онд “Хөгжлийн 5 тойрог” авто замын төслийг эхлүүлж, бүсийн хөгжлийн суурь болох эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх төслүүдийг эхлүүлэх, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн төвлөрлийг сааруулах зорилгоор бүс бүрд III шатлалын эмнэлэг болон төрөлжсөн ахлах сургууль бий болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болох төслүүдийг эхлүүлэхээр тусгажээ. Ингэхдээ одоо хэрэгжиж буй төслүүдийг дуусгах, улмаар бүсийн хөгжлийг дэмжих томоохон төслүүдээ эхлүүлэх зарчмыг баримтлах нь оновчтой хэмээн үзсэн байна.

Ирэх оны төсвийн төсөлд нийтдээ 10.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд улсын төсвөөс 38 хувийг нь санхүүжүүлэхдээ бүсчилсэн хөгжлийг дэмжих хөгжлийн бүтээн байгуулалтуудыг дэмжих зарчим баримталжээ. Түүнчлэн орон нутаг бүр тухайлсан суурь асуудлуудаа шийдэх, нэн шаардлагатай жижиг төслүүд болон төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэхэд хэрэгцээтэй төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд 21 аймаг, нийслэлийн хэмжээний нийт санхүүжилтэд 3.5 их наяд төгрөгийг тусгасан байна.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал, Эрчим хүч, авто замын өнөөгийн нөхцөл байдал болон шаардлагатай хэмжээний талаар илтгэлдээ дурдаад, ирэх оны төсвийн бодлогыг хэрэгжүүлсний дараах үр дүнгийн богино, урт хугацааны үр дүнгийн тооцооллыг танилцуулсан юм. Мөн 2025 онд хэрэгжүүлэх нийт төслөөс онцолж, 17 мега төслийн талаар нэгбүрчлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд гурав дахь буюу “Нийслэлд 2025 онд хэрэгжүүлэх хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүд” илтгэлийг Улаанбаатар хотын захирагчийн албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин танилцууллаа.

Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэн 2024 онд нийслэлээс замын түгжрэл, орчны бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд авто зам, дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх, ТЭЗҮ боловсруулах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025 онд “Метро” төсөл, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, “Туулын хурдны зам” төсөл, “Шинэ тойрог зам” төсөл, дүүжин замын тээврийн төслүүд, Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл, Тусгай замын автобус (BRT) төслүүдийг үргэлжлүүлэх бөгөөд энэ хүрээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хийх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар олон нийтийн энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, иргэд оролцлоо.

Ирэх оны төсвийн төсөл дэх бүтээн байгуулалтын онцлох төслүүдийн талаарх Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Улаанбаатар хотын захирагчийн албанаас танилцуулсан гурван илтгэлийн хүрээнд оролцогчид асуулт асууж, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүд хариулж, мэдээлэл өгсөн. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаар санал солилцсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#УИХ, #хэлэлцүүлэг, #Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд,