Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай нийт 100 хүүхдийг Герман улсад сургахаар болсон. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард сонгон шалгаруулалтад тэнцсэн эхний ээлжийн 60 хүүхэд болон тэдгээрийн эцэг эхтэй сургалтын гурвалсан гэрээ байгуулж, дараагийн шатны хэлний сургалтад хамруулсан юм. Харин өнөөдөр үлдсэн 40 хүүхэд болон тэдгээрийн эцэг эхтэй хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, мэргэжил сонголт хийх сургалтыг зохион байгууллаа.
Энэ талаар НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Загарсүрэн “Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан. НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг үе шаттай хийж байна. Өнөөдрийн хувьд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, мэргэжил сонголт хийх сургалтыг зохион байгуулсан бол дараагийн шатанд шалгуур хангасан хүүхдүүдтэй ганцаарчилсан уулзалтыг хийнэ. Ийнхүү сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм. Үүний дараа хэлний шалгалтандаа тэнцсэн тохиолдолд Герман улсад 13 нарийн мэргэжлээр гурван жил суралцана” гэдгийг онцоллоо.
Герман улсад дараах 13 мэргэжлээр суралцана.
1.Метроны засварчин
2.Нийтийн тээврийн инженер, засварчин
3.Дулааны слесарь
4.Цахилгаанчин
5.Агуулах, ложистикийн мэргэжилтэн
6.Үйлдвэрийн механикжуулалт, мехатроник,
7.Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
8.Металл
9.Хүнсний технологич
10.Систем, интеграцчлал мэдээллийн технологийн мэргэжилтэн
11.Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
12.Токерчин
13.Цэцэрлэгжүүлэлт, ландшафт
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд ийн сэтгэгдлээ илэрхийллээ.
Б.Ариунхүслэн: Манай ээж хорооны хэсгийн ахлагч хийдэг. Ээжээсээ энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээллийг авсан. Өнөөдөр хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, мэргэжил сонголтоо хийлээ. Дэлхийд боловсролын түвшингээрээ тэргүүлдэг Герман улсын боловсролыг эзэмших боломж олдсонд талархаж байна. Цаашид энэ хөтөлбөрт тэнцвэл агуулах, ложистикийн мэргэжилтэн эсвэл хүнсний технологич мэргэжлээр суралцах хүсэлтэй.
М.Түвшинтөгс: Уг хөтөлбөрөөр дамжуулан Герман улсын чанартай боловсролыг эзэмшихээс гадна соёл иргэншил, биеэ авч яваа байдал зэрэг бүхий л талаас нь суралцан эх орондоо сайн боловсон хүчин болон бэлтгэгдэж чадна гэж харж байна. Өөрийн сонирхол, ур чадвартаа үндэслэн цэцэрлэгжүүлэлт мэргэжлийг сонгосон нь тус хөтөлбөрт багтсан мэргэжлүүдийн нэг байсан. Иймд энэ том боломжийг атган, хичээн суралцах болно.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #Герман улсад суралцах хүүхдүүд, #100 хүүхдийг Герман улсад сургах,