Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяагийн орон нутаг дахь салбар газруудын үйл ажиллагаатай танилцах албан томилолт үргэлжилж байна.
Есдүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тодруулбал, Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар нь Төрийн захиргааны 48, төрийн үйлчилгээний 6 нийт 54 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ үеэр тус газраас ойн хөнөөлт шавж, өвчний хаврын судалгааны ажлын талаар танилцууллаа. Нийт 15 сумын 132.0 мянган га талбайд 2 төрөл /якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй/-ийн хөнөөлт шавж хөнөөлийн голомт үүсгэж ой модонд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон талаар судалгаагаа танилцууллаа.
Энэ онд ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах, зонхилон тархсан хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, ашиглан нийт 14 сумын ойн санд улсын төсвийн хөрөнгөөр 92.0 мян.га, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10.3 мян.га талбай нийт 105,980 га талбайг хамруулан тэмцлийн ажлыг ойн мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна
Цаашид БОГ-ын ажлын байрны зураг төсөв /ТЭЗҮ/-г хийлгэх хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулахаар тусгасан улсын болон орон нутгийн төсөв хангалтгүй, зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай голомттой үүссэн нийт талбайд зохион байгуулахад төсвийн хөрөнгө дутагдалтай байгаа талаараа сайдад уламжиллаа.
Мөн ойн ангиудад мод үржүүлгийн багаж, тоног төхөөрөмж, хүлэмж болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд туулах чадвартай автомашин, ажлын байр шаардлагатай байгаа талаараа уулзалтын үеэр онцолж байв.
Үргэлжлүүлэн Орхон голын сав газрын захиргаагаар орж албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус сав газарт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв гэсэн найман аймгийн нутаг бүлрээрээ болон хэсэгчлэн хамаардаг. Нийт 14 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус газраас салбарын сайдад хандан Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний суурь судалгаа хийх санхүүжилтийг шийдэх, Газрын доорх усны төхөөрөмжгүй 9 цооногт төхөөрөмж суурилуулах, Рашааны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн судалгаа хийх зардлыг 2025 оны төсвийн багцад тусгах, /Хотонт сумын Цагаан сүмийн халуун рашаан, Батцэнгэл сумын Шивэртийн халуун рашаан/, Хангайн нурууны хуучин ашиглагдахгүй байгаа байрыг Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд шилжүүлэх зэрэг шийдвэрлэх найман асуудлыг уламжиллаа.
Дараа нь салбарын сайд ХАНГАЙН нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа. Судалгаа шинжилгээ хийх, байгалийн нөөцийг хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн менежментийг хэрэгжүүлэх, хангайн бүсийн төвд харьяалагддаг хамгаалалтын хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус хамгаалалтын захиргааны хувьд Монгол Германы хамтын ажиллагааны төслийн хөрөнгө оруулалтаар байр, шаардагдагатай тоног төхөөрөмж бүрэн хангагджээ. Цаашид албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд дээрх төслийн хөрөнгө оруулалтыг түлхүү зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Тус хамгаалалтын захиргаадын хувьд байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, бие хамгаалах хэрэгслээр хангах, Хорго-Тэрхийн цагаан нуурын Байгалийн цогцолбор газрын түр нэвтрэх цэгт тасалбар таслах гэрээт ажилтны орон тоог шийдэх, байгаль хамгаалагчийн тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг сайдад уламжилж байлаа гэж БОУАӨЯ-аас мэдээллээ.

#ОЙН ГАЗАР, #Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, #Байгаль орчин уур амьсгалын сайд С.Одонтуяа, #томилолт,