Улсын ерөнхий прокурорын газраас Азийн сантай хамтран Австрали улсад байршилтай “Whitestream” байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Айсак Лийвай /MR.Isaac Levy/-ыг Монгол Улсад урьж, “Блокчейн, криптовалютад суурилсан гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаа” сэдвээр гурван өдрийн сургалт хийлээ. Сүүлийн жилүүдэд манай улсад криптовалют, виртуал хөрөнгөд суурилсан гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа. Тиймээс энэ төрлийн хэргийг мөрдөн шалгах чиглэлээр гадаадын улс орнуудын сайн туршлагыг судалж нэвтрүүлэх, прокурор, мөрдөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор блокчейн орчинд анализ хийх, криптовалюттай холбоотой гэмт хэргийг шалгах, мэргэшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Whitestream” байгууллагатай хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтад аймаг, Нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокурорууд болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцож, блокчэйн технологи, виртуал хөрөнгийн шинж чанар, онцлогоос хамааран мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн явуулах талаар шинэлэг мэдлэг, мэдээлэл авсан үр дүнтэй сургалт боллоо.

#УЕПГ,