2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, Элчин сайдын өргөөнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаа дараах гурван эрхэм хүнд энэхүү өргөмжлөлийг хүртээв.

Энэхүү ёслолын арга хэмжээнд тус өргөмжлөлийг хүртсэн эрхмүүдийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцож, Элчин сайд М. Игавахара дээрх эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдсаны дараа тус бүрийн өргөмжлөлийг гардуулав гэж Японы элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн япон хэлний багш, Монгол Улсын Зөвлөх багш Д.Дуламсүрэн 
Д.Дуламсүрэн багш 27 жилийн турш Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн япон хэлний багшаар ажиллаж ирсэн. Улаанбаатараас 480 км зайд байх орон нутгийн улсын сургуульд хайр, чин хүсэл тээн япон хэлийг зааж ирсэн бөгөөд олон чадварлаг шавь нарыг төрүүлжээ. Мөн цаг үетэйгээ нийцсэн шинэ сургалтын арга зүйг үргэлж эрэлхийлэн судалж, орон нутаг дахь япон хэлний багшийн үлгэр жишээ болон залуу багш нарт зөвлөгөө өгөх үйл ажиллагааг ч мөн явуулж байна.

“Сакура” гэр музейн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох
Өлзийтогтох нь 2013 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хүүхдүүд сэтгэл амар тоглох цэцэрлэгт хүрээлэн тохижуулжээ. Мөн тус нутаг дэвсгэрт Дэлхийн 2-р дайны дараа олзлогдсон япон иргэд Улаанбаатар хотын барилга барихад зориулан чулуу олборлох хүнд хүчир ажил хийлгэж байсан газар гэж сонсоод бага багаар үүнтэй холбоотой түүхэн материал цуглуулсаар 2022 онд музей байгуулсан билээ. Япон, монгол хүн төдийгүй бусад орны хүмүүс дайны түүхийг мэдэж, дэлхийн энх тайвны төлөө залбирах газар хэмээн энэ музейг зорин ирдэг.

Монгол Улсын Соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр 
Зохиолч, зураач Эрдэнэбаяр 2015 онд нүүдэлчдийн соёл, зан заншлыг харуулсан “Бумбардай”зурган номороо Японы ГХЯ-ны  “Олон улсын МАНГА шагнал”-ын тэргүүн байрын шагнал хүртсэн билээ. Монголын шилдэг анимэ, манга, дүрийн дизайнч гэдгээрээ олны танил билээ. Сүүлийн жилүүдэд Монголын анимэйшны холбоог үүсгэн байгуулж, залуу манга зураачид, анимэ бүтээгчдийн хөгжилд анхаарлаа хандуулдаг. Японы соёлын талаарх гүн мэдлэгтэй тэр бээр япон соёлыг Монголд танилцуулахын зэрэгцээ монгол соёлыг Японд танилцуулах соёлын элчийн хувьд ч мөн адил идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

#Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, #Японы элчин сайдын яам,