Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Б.Ичинхорлоод Консулын патентыг нь гардуулж өгөв.

Консулын патентыг гардуулах үеэр Консулын газрын захирал Б.Болд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд дэмжлэг үзүүлж ажиллах болон Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа монгол иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Бүгд Найрамдах Саха Улс (Якут), Красноярскийн хязгаар, Эрхүү болон Кемеров мужууд хамаарагддаг болно.

#ГХЯ, #Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Б.Ичинхорлоо, #Консулын патент,