2021 оны есдүгээр сард дэлхий даяар нээлтээ хийж, олон улсын анхаарлыг татсан “Squid Game” цувралын 2-р бүлгийн тизер цацагджээ. Тус цуврал нь нээлтээ хийсэн эхний дөрвөн долоо хоногт 142 сая гаруй хэрэглэгчид хүрч, 1.65 тэрбум цагийн үзэлтийг цуглуулснаар Netflix-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй цуврал болж байв.

Цувралын эхний бүлгийн гол дүр болох Сон Ги Хун хоёрдугаар бүлэгт мөн гарч ирэх болно.  Эхний бүлгийн төгсгөлд АНУ руу явах төлөвлөгөөгөө орхиж байсан бол хоёрдугаар бүлэгт тэрээр шинэ оролцогчдын дунд 456 дугаартай өмсгөлтэйгөөр буцаж ирэх аж.

Амьдралыг нь өөрчлөх асар өндөр мөнгөн шагналын төлөө шинэ оролцогчид хоорондоо өрсөлдөх бөгөөд хоёрдугаар бүлэгт Ли Жүн Жэ, Ли Бён Хун, Ви Ха Жүн, Гон Ю нар дахин тоглох болно.

Мөн Хван Дон Хёк найруулагч, зохиолч, продюсероор эргэн ирж байгааг “Netflix” баталжээ.

“Squid Game”-ийн хоёрдугаар бүлэг арванхоёрдугаар сарын 26-нд цацагдана.

Эх сурвалж: Variety

#Netflix, #Squid Game, #тизер,