СОЁЛ УРЛАГ

Дүрслэх урлагийн хувьслыг таниулах “UB ART FESTIVAL 2021” олон улсын наадам дөрвөн сар үргэлжилнэ

Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн хүрээнд Соёлын яамны ивээл дор “UB ART FESTIVAL 2021-УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн наадам нээлтээ хийлээ.

Тус арга хэмжээ наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд,

  • “Контемпорари урлагийн үзэсгэлэн”,
  • “Art Bazar”, “Павлик Арт”,
  • “Сийлбэр симпозиум”,
  • “Керамикийн симпозиум”,
  • “Усан будаг симпозиум”,
  • “Чулуун сийлбэрийн симпозиум”,
  • “Evolution” үзэсгэлэн болон олон улсын дүрслэх урлагийн наадмын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах юм.

Энэхүү наадам нь дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийн явц, хувьслыг таниулах, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэхэд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, урлагийн боловсролд түлхэц үзүүлэх, олон улсын дүрслэх урлагийн салбарын томоохон фестиваль, биеннале, триеннале, квадринале-д уран бүтээлч, баг хамт олон болон залуу урлаг судлаачдыг бэлтгэх, туршлага хуримтлуулах, салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

May be an image of 2 people, bicycle and outdoors

“UB ART FESTIVAL 2021-УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн наадмын нээлтийг Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлч Э.Цолмонбатын бие даасан үзэсгэлэнгээр нээсэн юм. Соёлын яамнаас “Өглөөний Улаанбаатар” төслийг дэмжин нийгэмд эерэг хандлагыг урлагаар дамжуулан түгээхээр Говь-Алтай аймгийн “СУТАЙ ХАЙРХАН” уран бүтээлчдийн пленэр, “Усан будгийн симпозиум”-ыг Өглөөний гудамжинд эхлүүлж хамтран ажиллажээ.

May be an image of 5 people, people standing and outdoors

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet