Орхон аймгийн ЗДТГ , “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хойд бүсийн хөгжлийн төв”-өөс “ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ” санаачилгын хүрээнд "ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт Орхон аймагт ЕБС-иа төгссөн, тус аймгийн харьяалалтай, бакалаврын өдрийн ангид сонгогдсон 12 мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа 12 оюутныг хамруулж тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
Үүнд хамрагдах залуус нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол болон гадаад улсын их, дээд сургуульд суралцаж байгаа 1-4-р курсийн оюутан байх бөгөөд сурлагын голч дүн 3.0 аас дээш байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. 1-р курсийн оюутанд голч дүн хамаарахгүй, эссэ гол нөхцөл болох юм.
Тэтгэлэг горилогчдын өргөдлийг 2024 оны 09-р сарын 24-ний 18.00 цаг хүртэл erdenetshineilgeelt@gmail.com хаягаар хүлээн авна.
"Эрдэнэт-шинэ илгээлт" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгогдсон 12 мэргэжлийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

#“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, #Орхон аймгийн ЗДТГ, #“Хойд бүсийн хөгжлийн төв”, #"ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ" тэтгэлэгт хөтөлбөр,