Монгол Улсад Статистикийн алба үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 21 аймагт зохион байгуулж байна. Энэ сарын 11-23 хүртэл үргэлжлэх тус арга хэмжээний үеэр статистикийн байгууллагын үйл ажиллагаа, шинэчлэл, онцлогийн талаар хэрэглэгчид болон орон нутгийн албан хаагчид, мэдээлэгч байгууллагуудад танилцуулж байгаа юм.
Энэ үеэр статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн ашиглах талаар танилцуулахаас гадна тухайн орон нутгийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаа, онцлогийн хүрээнд хэрэглэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Тухайлбал, Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас (www.1212.mn) сонирхсон мэдээллээ дэлгэрэнгүй байдлаар авах, Төрийн нэгдсэн өгөгдлийн сан болон Төрийн мета өгөгдлийн сангийн талаар, иргэд болон ААНБ-аас түүврээр судалгаа авах нь ямар зорилго ач холбогдолтой талаар, орон нутгийн иргэд мал тооллого болон бусад өрхийн мэдээллийг төрийн шуурхай үйлчилгээнээс хэрхэн авах талаар танилцуулж, хэрэглэгчдэд үйлчилж байна.
Монгол Улсын статистикийн салбар нь үүсэл, хөгжлийн хувьд өнө эртний уламжлалтай, ууган салбаруудын нэг билээ. Түүх сөхвөл, Хүннү гүрний үед хүн ам, цэрэг эрс, малын тоотой холбоотой олон баримт түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдгаас харахад Монголчууд бүртгэл статистикийн талаар анхны мэдэгдэхүүнтэй төдийгүй хүн ам, малаа жил бүр тодорхой хугацаанд тоолдог, статистикийг амьдрал ахуйдаа хэрэглэдэг байжээ гэж ҮСХ-оос мэдээллээ.

#Нээлттэй хаалганы өдөрлөг, #Үндэсний статистикийн хороо, #ҮСХ, #100 жилийн ой,