COVID-19

08.19: Завхан аймагт 27 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдлын тоо 2,581 боллоо

ЗАВХАН АЙМГИЙН КОВИДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021-08-18/

Сүүлийн 24 цагт тус аймаг 240 сорьцонд шинжилгээ хийснээс 27 иргэн халдвар авсан нь батлагдаж нийт тохиолдол 2,581 болжээ. Харин 32 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2,227 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 27 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал:

  • Улиастай суманд 11,
  • Тосонцэнгэл суманд 6,
  • Нөмрөг суманд 4,
  • Шилүүстэй суманд 3,
  • Дөрвөлжин суманд 1,
  • Асгат суманд 1,
  • Цэцэн-Уул суманд 1 иргэн байна.

Мөн өнөөдрийн байдлаар эмнэлэгт 301, гэрээр 42 хүнийг эмчилж байна.

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал: Хөнгөн-274, Хүндэвтэр 62, Хүнд 7. Хэвтэн эмчлүүлэгчдийн дотор жирэмсэн эх 3, хүүхэд 37 байгаа аж.

May be an image of one or more people and text
May be an image of one or more people and text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet