ЗАСГИЙН ГАЗАР

“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Цахим засаглалын хөгжлийн индекс нь (EGDI) НҮБ-ын гишүүн орнуудын цахим засаглалын хөгжлийн төлөв байдлыг харуулдаг бөгөөд тухайн улс орны цахим хөгжлийн хэв маягийн үнэлгээ, дэд бүтэц, боловсролын түвшин зэрэг шинж чанаруудыг тусгаж, иргэдийн хүртээмж, оролцоог дэмжихийн тулд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж байгааг тусгадаг.

НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн 193 орноос 2018, 2020 онд 92-р байрт, 2022 онд 74 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. 2024 онд 28 байраар урагшилж 46 дугаар байрт оржээ. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 онд 0.6263, 2024 онд 0.8222 болж огцом өсөөд байна.

Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг юм.

Сүүлийн 2 жилд E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг хэрэглэж ирсэн, цахим засаглалыг дэмжиж буй иргэд та бүхэндээ баярлалаа. Мөн шинэ технологи инновац зогсолтгүй нэвтрүүлсээр ирсэн юм.

#онцолсон, #live, #засгийн газрын хуралдаан,