Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2013 оноос жил бүр уламжлал болгон “Ногоон технологи” үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд НЗДТГ-тай хамтран ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ногоон бизнес эрхлэгчдийг өргөн хүрээнд хамруулан зохион байгуулж байна.  

Өнөөдрийн үзэсгэлэн, арга хэмжээнд олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, ногоон зээл олгодог 4 банк болон ногоон технологи нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага зэрэг нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлж, дэлхийн нийтийн чиг хандлагын хүрээнд хандлагаа өөрчилж, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нөөцийн хэмнэлттэй, орчны бохирдол, хог хаягдлыг багасгах, бууруулах ногоон технологи инновац нутагшуулах чиглэлээр анхаарч ажиллаж байна.  Энэ хүрээнд өмнө нь хэрэгжүүлж ирсэн ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлтийг өргөжүүлэн ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, бизнесийн салбарынхны хүртэх санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бохир ус цэвэрлэх байгууламж, хог хаягдал бүрэн шатаах зуух, эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэл зэрэг 59 тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг 14 тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байдаг. Үүнийг өргөжүүлж хог хаягдлыг зохистой менежментийг сайжруулах чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг нэмж тусгахаар судалгаа хийж эхлээд байна.  

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаас олгох ажлыг 2019 оноос хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, гэр, байшингийн дулаалга, эко ариун цэврийн байгууламж зэрэг 34 нэр төрлийн “ногоон” бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд 8 хүртэлх хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 
Энэ жилийн хувьд ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 1.5 тэрбум төгрөг төлөвлөж, 3 банктай гэрээ байгуулаад байна.

#Ногоон технологи,