Украин руу түрэмгийлсний хариуд авч хэрэгжүүлсэн барууны хориг арга хэмжээний хүрээнд “Apple” компани 2022 оны гуравдугаар сард Орос дахь бүх бүтээгдэхүүний борлуулалтаа зогсоож, ApplePay зэрэг үйлчилгээгээ хаасан.

Тэгвэл Оросын жижиглэнгийн худалдаачид тус компанийн тавьсан хоригийг тойрч, Apple-ийн хамгийн сүүлд танилцуулсан iPhone утасны урьдчилсан борлуулалтыг эхлүүлжээ.

Оросын цахилгаан барааны тэргүүлэгч M.Video-Eldorado болон үүрэн холбооны оператор MTS пүрэв гарагт iPhone 16гар утсыг Оросын зах зээлд анхлан танилцуулсан байна.

Ирэх долоо хоногоос урьдчилсан захиалгын хүргэлт эхэлнэ гэж M.Video мэдэгдсэн бол MTS-ийн зүгээс бодит борлуулалт тун удахгүй эхэлнэ гэж таамаглаж байна.

Орос руу хийх экспортоо зогсоосон гадаадын брэндүүд Турк, Казахстан, Хятад, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй орнуудаар дамжин хэрэглэгчдэд хүрсээр байгаа ч шинээр гарсан iPhone тус улс руу ямар замаар хүрч байгаа нь тодорхойгүй байна. 

Гэхдээ Оросын хэрэглэгчид iPhone 16 гар утсыг АНУ-ын хэрэглэгчдээс хэдэн зуун доллароор өндөр үнээр худалдаж авах шаардлагатай болж байгаа аж.

M.Video”-д 128 ГБ багтаамжтай iPhone 16 загварын гар утасны үнэ 112,999 рубль буюу 1,225 доллароос эхэлж байгаа нь АНУ-д зарагдаж буй үнээс 400 гаруй доллароор өндөр дүн юм. Харин 1ТБ багтаамжтай iPhone Pro Max-ийн урьдчилсан захиалгын үнэ АНУ-д 1,599 ам.доллар байгаа бол Орост 249,999 рубль буюу 2,710 ам.доллароор урьдчилан захиалах боломжтой байна.

MTS-ийн үнэ M.Video-ийн үнээс арай өндөр бөгөөд урьдчилсан захиалга хийхэд 25,000 рублийн барьцаа шаардаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Apple, #ОРос, #iPhone 16,